NANO THEATER 2026 - ШИНЭ ЖИЛИЙН ҮДЭШЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ
Нийт Наночууд нэгэн дээвэр дор цуглан 2025 оны ололт амжилтаа хамтдаа тэмдэглэн өнгөрүүлэх “NANO THEATER 2026” шинэ жилийн үдэшлэг инээд хөөр, дуу хуур, баяр баясал, дурсамжаар дүүрэн болж маш амжилттай зохион байгуулагдлаа.
Хүрэлцэн ирж нэгэн сайхан үдшийг хамтдаа өнгөрүүлсэн нийт Наночууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлж, ирэх жил ч мөн хамтдаа БҮХНЭЭС ТҮРҮҮНД урагшлан илүү ихийг бүтээцгээе.

