Site Logo Site Logo

ДЭЛХИЙН ТҮВШНИЙ AI БОЛОН DATA SCIENCE МЭРГЭЖИЛТЭН ADITI GOSWAMI НАНО ИНТЕРНЭЙШНЛ ХХК-Д

Author Picture

Бичсэн админ

2026, 1 сарын 12

Nano InternationalМанай Нано Интернэйшнл ХХК нь дэлхийн түвшний AI болон Data Science мэргэжилтэн Aditi Goswami-ийг Монголд урьж, компанидаа "AI implementation consulting programme " -ийг амжилттай хэрэгжүүлэн захиалга, санхүү, нягтлан бодох бүртгэлийн автоматжуулалтын болон AI-н интеграцийн зөвлөх үйлчилгээг авч байна.

Aditi нь технологийн салбарт 15 гаруй жилийн турш Fortune 500 компаниуд, гарааны бизнесүүд болон олон улсын судалгааны байгууллагуудад технологийн стратеги, дата шинжилгээ, хиймэл оюуны шийдэл нэвтрүүлэх чиглэлээр амжилттай ажилласан ба Boeing India, Microsoft, PwC зэрэг олон улсын нэр хүндтэй байгууллагуудад AI болон машин сургалтын том хэмжээний төслүүдийг удирдаж байгаа, Кембрижийн Бизнесийн Сургуульд Executive MBA хийж буй AI ба дата шинжлэх ухааны тэргүүлэх мэргэжилтэн юм.

Nano International

Тэрээр Nano International-ийн:

  • Захиалга, нягтлан бодох бүртгэлийн процессыг оновчлох,
  • AI автоматжуулалт нэвтрүүлэх боломжийг тодорхойлох,
  • Өгөгдлийн урсгал, workflow-ийг сайжруулах,
  • AI strategy consultancy тал дээр компанийн дотоод багуудтай хамтран ажиллаж байна.

Нано Интернэйшнл ХХК нь инноваци, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх зорилгоор AI-д суурилсан бизнес процессийн шинэчлэлтийн бас нэгэн алхмаа ийнхүү хийж байна.

Nano International


Нано Интернэйшнл ХХК

Бидэнтэй хамтран ажиллах уу?