NANO WOMEN LEADERSHIP 3 ХӨТӨЛБӨР ЭХЭЛЛЭЭ
Нано Интернэйшнл ХХК нь байгууллагынхаа залуу бүсгүйчүүдийг хүчирхэгжүүлж, эмэгтэй удирдагч нарын нийгэмд эзлэх байр суурийг бэхжүүлэхэд үргэлж анхаарч ажилладаг бөгөөд тэдний карьерийн өсөлтөд бодит дэмжлэг үзүүлэх зорилготой “NANО Women Leadership” хөтөлбөрийг уламжлал болгон хэрэгжүүлж буй.
Өмнөх 3 удаагийн сургалтаар нийт 80 гаруй эмэгтэй ажилтнууд амжилттай хамрагдаж төгссөн бөгөөд энэ удаагийн хөтөлбөрт манлайллын чадвараа хөгжүүлж, карьерийн шинэ түвшинд хүрэхээр зорьсон дараах 18 бүсгүй маань хамрагдахаар шалгарлааа.

- Эмч төлөөлөгч Д.Бямба-Очир
- Оффис менежер Ж.Тэмүүлэн
- Борлуулалтын нягтлан бодогч М.Мөнхсаруул
- Худалдааны төлөөлөгч Н.Өлзийдүүрэн
- Худалдааны төлөөлөгч Э.Анхтуяа
- Гоо сайхан хариуцсан менежер Б.Буянжаргал
- Медикал менежер Д.Одсүрэн
- Худалдааны төлөөлөгч Г.Сэлэнгэ
- Супервайзер Т.Ганцэцэг
- Худалдааны төлөөлөгч Бо.Баасанмядаг
- Агуулахын нярав Б.Дэлгэрмаа
- Мерчиндайзер С.Орхонтуул
- Санхүүгийн шинжээч У.Халиун
- Нягтлан бодогч Т. Болортуяа
- Худалдааны төлөөлөгч Г.Цэвэлмаа
- Хүний нөөцийн Ахлах менежер Э.Отгончимэг
- Төслийн хүний нөөцийн менежер Б.Өлзийжаргал
- SAP төслийн менежер О. Намуун


1 сарын хугацаанд үргэлжлэх энэхүү хөтөлбөрөөр манлайллын аялал, хэлэлцээрийн ур чадвар, өөрийгөө таних аялал, ажил, амьдралын тэнцвэрийг олох арга замууд, сэтгэл хөдлөлөө удирдах ур чадвар, амьдралдаа утга учир бүтээх зэрэг сонирхолтой сэдвүүдийг багтаасан юм.

