НАНО ИНТЕРНЭЙШНЛ & MARS INC. – АЛМАТЫ ДАХЬ АМЖИЛТТАЙ СТРАТЕГИЙН УУЛЗАЛТ
Манай компанийн удирдлагууд болон салбар нэгжийн төлөөллөөс бүрдсэн 10 хүний бүрэлдэхүүнтэй баг өнгөрсөн долоо хоногт Казахстан улсын Алматы хотноо байрлах Mars Inc.-ийн Төв Евро Азийн бүсийн төв оффист ажлын айлчлал хийн, 5 хоног үргэлжилсэн сургалт, стратегийн уулзалтад амжилттай оролцоод ирлээ.
Алматыд өнгөрүүлсэн өдөр бүр бидэнд үнэ цэнтэй байлаа.
Mars-ийн бүсийн багийн дулаахан зочломтгой хандлага, Казак үндэсний сайхан хоол, үр дүнтэй яриа хэлэлцүүлэг, сургалтууд нь манай хамтын ажиллагааг улам гүнзгий ойлгож, зорилгоо нэгтгэхэд чухал нөлөө үзүүлэв.

Сургалт, уулзалтуудаар бид дараах гол чиглэлүүдийг хамрав:
- Дэлгүүрийн өрөлт, мерчендайзингийн оновчтой шийдлүүд
- Хэрэглэгчдэд илүү сайн үйлчилгээ үзүүлэх стандартууд
- Маркетинг, брэндийн менежментийн бүсийн туршлага
- Дистрибьюцийн систем, зах зээлийн өсөлтийн стратеги
- Багийн ажиллагаа, гүйцэтгэлийг сайжруулах аргачлалууд
Мөн бид уулзалтын дундуур Шымбулак цанын бааз дээр нэг өдрийг хөгжилтэй, эрч хүчтэй өнгөрүүлсэн юм.

Стратегийн түвшинд бид Монгол дахь Mars брэндийн урт хугацааны хөгжлийн чиглэл, ирээдүйн хамтын зорилтууд, системтэй өсөлтийн загваруудыг тодорхойлж, хоёр талын түншлэлийн суурь улам бүр батжин тогтлоо.
Бид Монголынхоо хэрэглэгчдэд Mars Inc.-ийн дэлхийн хэмжээнд үнэ цэнэтэй брэндүүдийг инээмсэглэлийн хамт хүргэхийн төлөө хичээн ажиллах болно.

