Site Logo Site Logo

NANO INTERNATIONAL – CORPORATE LONGEVITY LEADERSHIP PROGRAM ЭХЭЛЛЭЭ

Author Picture

Бичсэн админ

2025, 12 сарын 29

Nano InternationalНано Интернэйшнл ХХК нь удирдлагын түвшний захирлууддаа зориулан ажлын орчны эрүүл, тогтвортой хөгжил, тэдний эрүүл амьдралын хэв маягийг дэмжих зорилгоор шинэ үеийн longevity (урт наслахуй) зарчимд суурилсан цогц сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ.

Биологи, мэдрэл судлал болон орчин үеийн стресс менежментэд суурилсан энэхүү хөтөлбөр нь бие махбодын дохио ойлгох, эрч хүчээ сэргээх, сэтгэлзүйн тогтвортой байдлыг нэмэгдүүлэх, урт хугацаанд эрүүл, тэнцвэртэй ажиллах амьдралын хэв маягийг төлөвшүүлэхэд чиглэнэ.Nano International

Хөтөлбөрийг Германд төвтэй The Longevity Institute™-ийн үүсгэн байгуулагч, дааврын болон урт наслахуйн мэргэжилтэн Зула Майнхолд удирдан явуулж байгаа юм.

Нано Интернэйшнл компани нь энэ хөтөлбөрөөр дамжуулан ажилтнуудынхаа өдөр тутмын амьдралд бодит өөрчлөлт авчирч, эрүүл, аз жаргалтай, тогтвортой ажлын орчныг цогцлоох зорилготой юм. 

 


Нано Интернэйшнл ХХК

Бидэнтэй хамтран ажиллах уу?