Site Logo Site Logo

НАНО ИНТЕРНЭЙШНЛ ХХК - БҮЖГИЙН УРЛАГИЙГ ДЭМЖСЭН ХАМТРАЛ

Author Picture

Бичсэн админ

2025, 12 сарын 05

Nano InternationalМанай албан ёсны эрхтэй худалдаалдаг Nivea болон L’Oreal брэндүүд нь бүжгийн спортын мэргэжлийн тамирчин Халиун-тай албан ёсоор хамтран ажиллаж, түүний дэлхийн аваргад өрсөлдөх аяллыг дэмжин, ивээн тэтгэж байна. 

Тэрээр 12 сарын 13-нд Австри улсад болох насанд хүрэгчдийн хамтлагийн Латин бүжгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн “Formation Latin World Championship 2025”-д оролцохоор хамтлагийн гишүүдтэйгээ бэлтгэл ажлаа хангаж байгаа билээ.

Эх орноо төлөөлөн дэлхийн тайзнаа өрсөлдөхөөр зорьж буй баг хамт олонд нь өндөр амжилт хүсэхийн зэрэгцээ энэхүү хамтрал маань бүжгийн урлагийг хөгжүүлэх, залуу уран бүтээлчдийг дэмжих олон талт санаачилгын эхлэл болно гэдэгт бид итгэлтэй байна.

 


Нано Интернэйшнл ХХК

Бидэнтэй хамтран ажиллах уу?