НАНО ИНТЕРНЭЙШНЛ ХХК-ИЙН УДИРДЛАГЫН ГЕРМАН ДАХЬ АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ- RITTER SPORT
Нано Интернэйшнл ХХК-ийн Ерөнхий захирал Н.Батбаатар, Гүйцэтгэх захирал Б.Бүжинлхам нар Герман улсын Штуттгарт хотноо Ritter Sport компанид албан ёсоор зочилж хамтын ажиллагаагаа эхлүүлснээс хойшхи хугацааны үр дүн болон цаашдын хөгжлийн боломжуудын талаар ярилцсан стратегийн чухал уулзалтыг хийлээ.
Уулзалтын үеэр Ritter Sport-ийн Бүс нутгийн гүйцэтгэх захирал Андрей Григорев, гол түнш Николина нар манай төлөөлөгчдийг хүлээн авч, одоогийн төслүүдийн явц болон ирээдүйн хамтын ажиллагааны чиглэл, шинэ боломжуудын талаар өргөн хүрээтэй санал солилцов.
Төлөөлөгчид мөн Ritter Sport-ийн Шоколадны Музей, Маркет & Урлагийн төвөөр зочилж, брэндийн чанарт төвлөрсөн үйлдвэрлэл, тогтвортой хөгжлийн бодлого, инновацийн соёлтой нь өөрийн биеэр танилцсан бөгөөд мөн шоколад хийх туршилтын воркшопт оролцсон нь айлчлалын онцлох үйл явдлын нэг байлаа.

Ritter Sport нь дэлхий даяар чанар, хариуцлагатай үйлдвэрлэл, инновацийн соёлоороо танигдсан брэнд бөгөөд энэ нь Нано Интернэйшнл ХХК-ийн баримталдаг үнэт зарчимтай гүн нийцдэг билээ.



