НАНО ИНТЕРНЭЙШНЛ ХХК LINDT ШОКОЛАДНЫ АЛБАН ЁСНЫ ДИСТРИБЬЮТЕР БОЛЛОО
Нано Интернэйшнл ХХК нь дэлхийд тэргүүлэгч премиум шоколадны брэнд LINDT-ийн Монгол улс дахь албан ёсны дистрибьютер болсныг баяртайгаар мэдэгдэж байна.
1845 онд Швейцарь улсад байгуулагдсан LINDT & SPRÜNGLI нь 170 гаруй жилийн уламжлал, инноваци, мастер гар урлалаараа дэлхийд танигдсан брэнд бөгөөд өнөөдөр 120 гаруй оронд бүтээгдэхүүнээ түгээн, Европын премиум шоколадны зах зээлд №1 байр эзэлж байна.
Lindt-ийн бүх бүтээгдэхүүн нь Швейцарь, Герман, Итали, Франц, АНУ зэрэг орнуудад байрлах үйлдвэрүүдэд Европын чанарын баталгаатайгаар, 60 гаруй шат дамжлага бүхий нарийн үйлдвэрлэл, чанарын шалгалтыг даван хэрэглэгчдэд хүрдэг.
Бид хамтын ажиллагааны хүрээнд:
- Жинхэнэ премиум Швейцар амтыг шууд үйлдвэрээс, олон улсын өндөр стандарт шаардлагын дагуу нийлүүлнэ.
- Монголын хэрэглэгчдэд премиум шоколадны сегментийн сонголтыг нэмж, хэрэглэгчийн туршлагыг шинэ түвшинд хүргэнэ.
Бид бизнесийн цар хүрээгээ улам өргөжүүлэн, Монголын зах зээлд Монгол хэрэглэгчдэдээ жинхэнэ премиум Швейцарь амтыг нийлүүлж эхлэхэд бэлэн боллоо.

