ОЛОН УЛСЫН ТУРШЛАГА: “GLOBAL HR FORUM 2025”-Д 2 ДАХЬ УДААГАА АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нано Интернэйшнл ХХК-ийн төлөөлөл болох Хүний Хөгжлийн Газрын ахлах менежер Э.Отгончимэг, Хүний нөөцийн төслийн менежер Б.Өлзийжаргал нар Солонгос Улсын Сөүл хотод зохион байгуулагдсан “Global HR Forum 2025” арга хэмжээнд хоёр дахь удаагаа амжилттай оролцлоо.
БНСУ-ын Боловсролын яам, Солонгосын Мэргэжлийн Ур Чадварын Хүрээлэн болон “The Korea Economic Daily” хамтран 2006 оноос хойш жил бүр зохион байгуулж буй энэхүү форумын 20 жилийн ой энэ жил тохиож, дэлхийн хүний нөөцийн мэргэжилтнүүд, судлаачид, удирдагчдыг нэгтгэсэн онцгой арга хэмжээ болсон юм.

Энэ жилийн форум “Symbiotic Function – Хүн ба Технологийн Хамтын Өсөлт” сэдвийн хүрээнд явагдаж, хиймэл оюун ухааны технологийн дэвшлийг хүний ёс зүй, бүтээлч сэтгэлгээ, чадвартай уялдуулах шинэ арга барилыг онцолсон юм.
Манай төлөөлөгчид форумын үеэр хүний нөөцийн стратеги, технологийн дэвшил ашиглан хүний нөөцийн хөгжлийг дэмжих туршлага, ажилчдын ур чадварыг тодорхойлох аргачлал мөн үүнийгээ технологитой оновчтой хослуулан байгууллагын ирээдүйн өсөлт, хөгжлийг бэхжүүлэх шилдэг арга замуудыг судалж, олон улсын оролцогчидтой туршлага солилцов.

Нано Интернэйшнл ХХК нь инноваци, мэдлэгээр бүхнээс түрүүнд байх зорилгынхоо хүрээнд ажилтнуудаа хиймэл оюун ухаанд суралцан, ухаалгаар ашиглаж бүтээмжээ нэмэгдүүлэх чиглэлд сургалт мэдээллээр ханган, чадваржуулах тал дээр ажиллаж байна.


