Site Logo Site Logo

AI ЭРИНД ХАМТДАА — PMI MONGOLIA CONFERENCE 2025-Д НАНО ИНТЕРНЭЙШНЛ ХХК АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Author Picture

Бичсэн админ

2025, 11 сарын 06

Nano InternationalPMI Mongolia Chapter байгууллагаас 10 дахь жилдээ зохион байгуулж буй олон улсын бага хурал “Хиймэл оюун ухааны эрин үед хосолмол арга барилаар ажиллах нь” сэдвийн хүрээнд амжилттай болж өнгөрлөө.

Төсөл хэрэгжүүлэгчид, бизнесийн удирдагчид болон олон улсын зочид төлөөлөгчид оролцсон тус арга хэмжээнд Нано Интернэйшнл ХХК-ийн SAP төслийн удирдагч Н.Энхзуун, дата аналист Б.Дашлхагва, төслийн IT инженер Б.Бат-Эрдэнэ нар амжилттай оролцож, дижитал шилжилт, инновацийн чиг хандлагын талаар мэдлэг, туршлагаа хуваалцсан юм.

 Nano International

Хуралд Монголд төслийн арга барилыг ашиглан мега төслүүд хэрэгжүүлж буй Оюу толгой, MCS Property, APU, Хаан банк зэрэг байгууллагууд оролцож, дата ба машин сургалтыг хослуулснаар богино хугацаанд зөв шийдвэр гаргах, датаг ухаалгаар ашиглан байгууллагын зардлыг бууруулах туршлагаа танилцууллаа.

Энэхүү арга хэмжээ нь дэлхий болон үндэсний түвшний төслийн чиг хандлагыг хэлэлцэх, хамтран суралцах, инновацийг урамшуулах чухал талбар болж, оролцогчдыг хүний ба машин оюун ухааны нэгдлээр ирээдүйг бүтээх урам зоригтой уриалга дэвшүүлсэн юм.

Nano International

Манай компани технологийн дэвшил, инновацийг өдөр тутмын үйл ажиллагаандаа нэвтрүүлж, илүү ухаалаг, үр дүнтэй ажлын орчинг бүрдүүлэхийн төлөө инноваци ба мэдлэгээр тэргүүлэгч байх зорилгоо тууштай хэрэгжүүлж байна.

Nano International


Нано Интернэйшнл ХХК

Бидэнтэй хамтран ажиллах уу?