Site Logo Site Logo

UNILEVER DISTRIBUTORS JBP 2026 MEETING – НАНО ИНТЕРНЭЙШНЛ ХХК ТАЙЛАНДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Author Picture

Бичсэн админ

2025, 10 сарын 13

Nano InternationalТайланд улсад зохион байгуулагдсан UNILEVER DISTRIBUTORS JBP 2026 MEETING арга хэмжээнд манай компанийн гүйцэтгэх захирал Б.Бүжинлхам, Гадаад харилцаа, маркетингийн газрын захирал Э.Тулга, ахлах менежер А.Баасансүрэн нарын бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид амжилттай оролцоод ирлээ.

Unilever International компанийн дистрибьютерүүдийн энэхүү уулзалтаар Nano International ХХК-ийн 2025 оны үйл ажиллагааны амжилт, ололтыг дүгнэж, ирэх жилийн бизнесийн стратеги, хамтын өсөлтийн төлөвлөгөөний талаар хэлэлцдэг уламжлалт чухал арга хэмжээ байдаг билээ.

Nano International

Энэ жилийн уулзалтын үеэр Nano International компани 2025 оны “BEST SOCIAL FIRST ACTIVATION” болон “BEST MARKETING EXECUTION” гэсэн хоёр нэр хүндтэй шагналыг хүртлээ. Мөн дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн дистрибьютерүүдтэй туршлага, мэдлэгээ солилцох, Unilever-ийн шинэ хандлага, инновацийг хуваалцах нь арга хэмжээний хамгийн үнэ цэнтэй хэсгүүдийн нэг байсан юм.

Сүүлийн 9 жилийн турш дэлхийн тэргүүлэгч Unilever компанийн Монгол дахь албан ёсны дистрибьютерээр хамтран ажиллаж байгаадаа Nano International-ийн хамт олон бахархалтай байдаг. 

Unilever компанийн Монгол дахь албан ёсны дистрибьютер — “НАНО ИНТЕРНЭЙШНЛ” ХХК

Nano International

Nano International


Нано Интернэйшнл ХХК

Бидэнтэй хамтран ажиллах уу?