Site Logo Site Logo

НАНО ИНТЕРНЭЙШНЛ ХХК “MARS INC.” КОМПАНИЙН МОНГОЛ ДАХЬ АЛБАН ЁСНЫ ДИСТРИБЬЮТЕР БОЛЛОО

Author Picture

Бичсэн админ

2025, 9 сарын 26

Nano InternationalМанай Нано Интернэйшнл ХХК нь дэлхийн нэр хүндтэй, олон улсад танигдсан Mars Inc. компанийн Монгол Улс дахь албан ёсны дистрибьютер болсон сайхан мэдээг хүргэж байгаадаа таатай байна.

Mars Ins. нь хүнсний үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, эрүүл мэндийн бүтээгдэхүүн зэрэг олон чиглэлд үйл ажиллагаа явуулдаг, дэлхийн зах зээлд тэргүүлэгч компаниудын нэг юм. Брэндүүдээс дурдвал: Snickers, Mars, Twix, M&M’s, Milkyway, Catsan, Bounty, Pedigree, Orbit, Extra, 5 Gum, Spearmint, Hubba Bubba зэрэг олон улсын зах зээлд тэргүүлэгч бүтээгдэхүүнүүд багтдаг.

Mars Inc. компанийн 2024 оны дэлхий даяарх нийт борлуулалтын хэмжээ 54.6 тэрбум ам.доллар болсон байна.

Энэхүү хамтын ажиллагаа нь Монголын FMCG салбарт тасралтгүй сүүлийн 18 жилийн турш үйл ажилллагаа явуулж буй бидний хувьд түүхийн бас нэгэн хуудсыг нээж буй томоохон ахиц, стратегийн шинэ алхам бөгөөд хэрэглэгчдэд чанартай, баталгаатай бүтээгдэхүүн хүргэх бидний зорилгыг улам бэхжүүлж байна.

Nano International

Хамтын ажиллагааны хүрээнд:

  • Mars Inc. компанийн шилдэг бүтээгдэхүүнүүдийг Монголын зах зээлд хүргэнэ
  • Борлуулалт, үйлчилгээний чанар, стандарт шинэ түвшинд хүрнэ
  • Хэрэглэгчдэд илүү хүртээмжтэй, найдвартай үйлчилгээг үзүүлнэ

Энэхүү хамтын ажиллагаа нь бидний хувьд итгэл хүлээсэн, урт хугацааны, үнэ цэнтэй түншлэл байх болно гэдэгт гүнээ итгэж байна.

Nano InternationalNano International

Mars Inc. компанийн Монгол дахь албан ёсны дистрибьютер – Нано Интернэйшнл ХХК

 


Нано Интернэйшнл ХХК

Бидэнтэй хамтран ажиллах уу?