“NANO FAMILY SCHOLARSHIP” ТЭТГЭЛГИЙН ЭЗЭН ТОДОРЛОО
Нано Интернэйшнл ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд боловсролыг дэмжих, байгууллагын үнэт зүйл болсон ажилтнуудын гэр бүлийн хүүхдүүдийн хөгжил, ирээдүйд бодитой хувь нэмэр оруулах зорилгоор нийт ажилчдын хүүхдүүдийн дунд зарласан “NANO FAMILY SCHOLARSHIP” тэтгэлэгт хөтөлбөрийн 2025 оны тэтгэлгийн эзэн амжилттай шалгарлаа.
Энэ удаагийн тэтгэлэгт Дархан салбарын нярав Ч.Олонтөгсийн том охин Ц.Марал өмнөө тавьсан зорилго, боловсролдоо үнэнч хандаж буй хичээл зүтгэлээрээ амжилттай шалгарч, 3,000,000 төгрөгийг гардан авсан юм.
Энэхүү тэтгэлэг нь түүний боловсролын замд бодит дэмжлэг болж, амжилт бүтээлийн дараагийн алхамдаа өөртөө итгэлтэй урагшлах боломжийг олгоно гэдэгт бид гүнээ итгэж байна.
“Нано Интернэйшнл” ХХК-ийн гэр бүлээс мөн нийт оролцсон оюутан, сурагчиддаа ирээдүйдээ зорилготой, мэдлэгтэй, хариуцлагатай иргэн болон төлөвшиж, хүсэл мөрөөдлөө биелүүлэн, эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах их үйлсэд амжилттай урагшлахыг хүсэн ерөөе.