МОНГОЛД АНХ УДАА: НАНО ИНТЕРНЭЙШНЛ SAP ЦОГЦ СИСТЕМИЙГ НЭВТРҮҮЛЛЭЭ
Нано Интернэйшнл компани технологи, мэдлэг, инновацид суурилсан хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлсээр байна. Үүний нэг жишээ нь Fortune 500 компанийн ихэнх нь ашигладаг байгууллагын бүх процессыг нэгтгэн автоматжуулах дэлхийн шилдэг ERP систем SAP-ийн SuccessFactors (HCM) болон Sales Cloud (CRM) модулиудыг Монголд анх удаа бүрэн цогцоор нь нэвтрүүлж буй явдал юм. Уг төсөлд нийт ₮3 тэрбум гаруй хөрөнгө оруулсан нь манай стратегийн хөгжлийн бас нэгэн чухал алхам юм.
Ухаалаг шийдэл, өндөр бүтээмж
SAP системийн нэвтрүүлэлт нь зөвхөн хүний нөөцийн хөгжил болон харилцагч төвтэй үйлчилгээг дэмжээд зогсохгүй, байгууллагын нийт бизнесийн процессын 30% хүртэл автоматжуулах, дата анализын чанарыг ахисан түвшинд гаргах боломжийг нээж байна. Цаашид хиймэл оюун ухаанд суурилсан автоматжуулалт, ухаалаг шийдвэр гаргалтыг нэвтрүүлснээр манай менежментийн түвшин бүрд илүү оновчтой, хурдан, шинэлэг шийдлүүд гаргах нөхцлийг бүрдүүлнэ.
Бид аль хэдийн SAP-ийн санхүү болон агуулахын менежментийн цогц системүүдийг амжилттай нэвтрүүлж, түүнчлэн:
- 20–30%-иар бүтээмжийг нэмэгдүүлсэн
- Нийлүүлэлтийн гинжин хэлхээний оновчлолыг шинэ түвшинд хүргэсэн үр дүнтэй туршлага хуримтлуулсан.
Бидний тухай
2007 онд үүсгэн байгуулагдсан Nano International нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг, олон улсын шилдэг брэндүүдийг дотоодын зах зээлд албан ёсоор түгээгч диверсификласан групп компани юм.
Манай гол чиглэлүүд:
- Хэрэглээний бүтээгдэхүүний дистрибьютер: Unilever, Beiersdorf, L’Oréal, Lindt, Perfetti Van Melle, PepsiCo, Mars зэрэг дэлхийн тэргүүлэгч 70+ брэндийн албан ёсны дистрибьютер
- Логистик: Төвлөрсөн түгээлтийн бааз, хүйтэн агуулахын дэд бүтэц
- Үл хөдлөх хөрөнгө
- Сэргээгдэх эрчим хүч: Австралийн Гриффитийн их сургуультай хамтран судалгааны төсөл хэрэгжүүлж байна.
Өдөр ирэх тусам улам бүр хурдтай хувьсан өөрчлөгдөж буй бизнесийн ертөнцөд технологи, дата, автоматжуулалт бол өрсөлдөх чадварын гол шалгуур болоод байна. Nano International компанийн хувьд эдгээр чиглэлд оновчтой хөрөнгө оруулалт хийж, зөвхөн өнөөдрийн бус, маргаашийн зах зээлийг удирдах чадамжтай болохыг зорьж байна.