Site Logo Site Logo

МОНГОЛД АНХ УДАА – CAMBRIDGE EXECUTIVE MBA & MASTER OF ENTREPRENEURSHIP СУРГАЛТ: НАНОЧУУД ДЭЛХИЙН ТҮВШНИЙ МЭДЛЭГЭЭС СУРАЛЦЛАА

Author Picture

Бичсэн админ

2025, 8 сарын 29

  Nano InternationalӨнгөрсөн Лхагва гарагт манай төв оффист Наногийн хамт олонд зориулсан Cambridge Executive MBA болон Master of Entrepreneurship хөтөлбөрийн удирдлагуудын онцгой сургалт маш амжилттай зохион байгуулагдлаа. Хүндэт зочид маань Монголд анх удаа айлчилж байгаа бөгөөд энэхүү сургалт нь зөвхөн мэдлэг олгох төдийгүй, дэлхийн түвшний манлайллын чадвар, практик туршлагатай танилцах онцгой боломж болсон юм. 

Nano InternationalNano InternationalНано группын гүйцэтгэх захирал Б.Бүжинлхам нь дэлхийн шилдэг их сургуулиудын нэг болох Кэмбриджийн Их Сургуулийн Executive MBA хөтөлбөрт тэнцсэн анхны монгол оюутан бөгөөд хамт олондоо тэрхүү мэдлэг туршлагаа хуваалцан, дэлхийн хэмжээнд сэтгэн манлайлах боломжийг олгох үүднээс сургалтыг зохион байгуулсан билээ.

Сургалтын явцад ажилтнууд идэвхтэй оролцож, асуулт асууж, туршлагаа хуваалцан, багийн болон хувь хүний хөгжилд чиглэсэн интерактив хэлбэрээр сургалтыг үр дүнтэй болголоо. Сургалтын гол сэдвүүд нь:

  • “Diversity and Inclusion”Dr Jennifer Martin, Cambridge Executive MBA хөтөлбөрийн гүйцэтгэх захирал
  • “Leadership” Prof Monique Boddington, Master of Entrepreneurship хөтөлбөрийн захирал

Nano InternationalNano InternationalNano InternationalНаночууд бид хамтдаа дэлхийн түвшний мэдлэг, практик туршлагыг эзэмшин, шинэ санаа, манлайллын ур чадвараа хөгжүүлэх замдаа урагшилсаар...

Nano InternationalNano International


Нано Интернэйшнл ХХК

Бидэнтэй хамтран ажиллах уу?