Site Logo Site Logo

УРТ ХУГАЦААНЫ ТҮНШ NUTRICIA БРЭНДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛД: ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАТАТГАЛ

Author Picture

Бичсэн админ

2025, 8 сарын 28

Nano InternationalНано Интернэйшнл ХХК-ийн албан ёсны эрхтэйгээр Монголын зах зээлд 8 дахь жилдээ худалдаалагдаж буй Nutricia брэндийн төлөөлөгчид 2025 оны 8-р сарын 17-21 өдрүүдэд манайд амжилттайгаар айлчиллаа.

Айлчлалын үеэр төлөөлөгчид бүтээгдэхүүн худалдаалж буй дэлгүүрийн үйл ажиллагаатай танилцан, бусад уулзалт, сургалтыг зохион байгуулсан юм. Мөн Монгол Улсад нярайн төрөлтийн тоогоор тэргүүлдэг Амгалан амаржих газар, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв болон Хүүхдийн төв сувилал зэрэг байгууллагад зочлон, манай компанийн эмч, эмнэлгийн байгууллагуудтай хэрхэн амжилттай хамтран ажилладаг, хууль ёсны дагуу стандарт, чанарыг мэргэжлийн өндөр түвшинд чанд мөрдөж буй байдалтай танилцаж, өмнөх жилүүдтэй харьцуулахад гарсан олон дэвшил, сайжруулалтыг биечлэн үнэлсэн юм.

Nano International

Nano InternationalТүүнчлэн манай компанийн зорилтот борлуулалтын сувгуудад гаргасан үр дүнтэй өсөлтийг өндрөөр үнэлсэн нь хамтын ажиллагааны бодит амжилтыг харууллаа.

Бид 8 жилийн хамтын ажиллагааны турш Монголын өрх гэрийг дэлхийн чанартай, шинэлэг бүтээгдэхүүнээр хангаж, эмч мэргэжилтнүүд маань олон улсын жишгийг дотоодын зах зээлд нутагшуулахын төлөө тууштай ажиллан, эхчүүд ба бяцхан үрсийг үргэлж дэмжсээр ирлээ.

Nano InternationalNano InternationalNano International


Нано Интернэйшнл ХХК

Бидэнтэй хамтран ажиллах уу?