“NANO AM TALK: СПОРТЛОГ ТҮҮХҮҮД” – ЭРЧ ХҮЧ ДҮҮРЭН 2 ДУГААР УУЛЗАЛТ
“Нано Интернэйшнл”-ийн төв оффист "Nano AM Talk" уулзалтын хоёрдугаар дугаар өнөөдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Энэхүү шинэ форматтай уулзалт нь ажилтнуудыг бие биенээсээ суралцаж, шинэ санаа, туршлагаа чөлөөтэй хуваалцах боломжийг бүрдүүлэхээс гадна нээлттэй, халуун дулаан уур амьсгалд хамтдаа хөгжих, өсөх таатай орчинг бий болгох зорилготой юм.
Энэ удаагийн уулзалт “Бидний Спортлог Түүхүүд: Хөдөлгөөнтэй Амьдралын Яриа” сэдвийн хүрээнд явагдаж, спортоор тууштай хичээллэн хөдөлмөр, зүтгэл, амжилтаараа бусдадаа үлгэр дуурайл үзүүлж буй хамт олны маань төлөөллүүд өөрийн түүх, бодит туршлага, урам зориг дүүрэн спорт аялллаа бидэнтэй хуваалцлаа.
Зочин панелистууд:
- Б.Дашлхагва – Дата аналист | Crossfit спортын тухай
- З.Солонгоо – Төслийн менежер | Агаарын спортын тухай
- Т.Тэнүүн – Remax, Креатив менежер | Fitness, жин хасах тухай
- Д.Бүжинлхам – Remax, Бүсийн хөгжүүлэлт хариуцсан захирал | Усан спортын тухай
Наночууд бид өглөөний нарны туяатай уралдан, хамтдаа хөнгөн дасгал хөдөлгөөнөөр биеэ сэргээж, өдрөө эрч хүч, эерэг энергээр эхлүүлсэн нь уулзалтын уур амьсгалыг улам ч идэвхтэй болгосон юм.