Site Logo Site Logo

АМЖИЛТАА БАТАТГАСАН 10 ТҮГЭЭГЧ АВТО МАШИНЫ ЭЗЭД БОЛЛОО!

Author Picture

Бичсэн админ

2025, 8 сарын 08

Nano International“Нано Интернэйшнл” ХХК-ийн Логистикийн газраас “Үр дүнгийн гэрээ”-ний тусгай болзлыг амжилттай биелүүлсэн шилдэг 10 түгээгчдээ түгээлтийн автомашиныг нь нэр дээр нь шилжүүлэх ёслолын ажиллагааг өнөөдөр амжилттай зохион байгууллаа.

Өдөр бүрийн тууштай хөдөлмөр, хариуцлагатай байдал, үнэнч зүтгэл, үр дүнтэй ажлынхаа үр шимийг хүртэж, өөрийн нэр дээр автомашинаа хүлээн авсан нь бид бүхэнд бахархал, урам зориг, ирээдүйд хийж бүтээх их үйлсийн эхлэл болсон мөч байлаа.

Nano InternationalNano InternationalNano International

Манай компани нь “Бараа түгээгч” ажлын байранд ажиллаж буй эрч хүчтэй, ажилсаг залуусаа тогтвор суурьшилтай, үр бүтээмж өндөртэй, сэтгэл хангалуун ажиллах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор 2021 оноос “Машинтай бараа түгээгч” үр дүнгийн гэрээний аяныг эхлүүлсэн билээ. Аяны эхний хоёр ээлжинд ийнхүү нийт 10 ажилтан автомашинаа хувьдаа шилжүүлэн авсан бол ирэх 10-р сард эхлэх 3-р ээлжээр дараагийн шинэ амжилтын эздээ тодруулах юм.

Та бүхний аяны зам өлзийтэй, амжилтаар дүүрэн байх болтугай.

Nano InternationalNano InternationalNano InternationalNano InternationalNano InternationalNano InternationalNano InternationalNano InternationalNano International


Нано Интернэйшнл ХХК

Бидэнтэй хамтран ажиллах уу?