“ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮН ТАНИЛЦУУЛАХ СУРГАЛТ – БРЭНД БҮРИЙН АРД…
Наночууд бид хамтдаа мэдлэгээ тэлэн, харилцан туршлага солилцох зорилготой шинэлэг хэлбэр бүхий “Шинэ бүтээгдэхүүн танилцуулах” сургалт, уулзалтын цуврал хөтөлбөрийн анхны дугаар өнөөдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Хоёр долоо хоног тутамд тогтмол болох энэхүү сургалтаар бид компанийн албан ёсны эрхтэйгээр борлуулж буй олон улсын шилдэг брэндүүдийн бүтээгдэхүүнийг нээлттэй, оролцоотой, сонирхолтой сургалтын хэлбэрээр илүү гүнзгий ойлгож, хэрэглэж турших замаар хэрэглэгчдэд мэргэжлийн зөвлөгөө өгөхөд чиглэх юм.
Тэгвэл энэ удаагийн уулзалт “The Power of SPF” сэдвийн хүрээнд явагдсан ба бид нарны тосны үндсэн ойлголтоос гадна, орчин үеийн хэрэглээ, нарны тосны жинхэнэ хүч болон манай компанийн албан ёсны эрхтэй худалдаалдаг дэлхийн шилдэг брэндүүдийн нарны тоснуудын онцлог, давуу тал, хэрэглээтэй хамтдаа танилцаж, мэдлэгээ тэлсэн юм.
Бид хамтдаа туршиж, мэдэрч, ойлгож, зөвлөнө.