Site Logo Site Logo

“NANO AM TALK” ЭХЭЛЛЭЭ – ХАМТДАА ХӨГЖИЖ, ХАРИЛЦАН СУРАЛЦАХ ШИНЭ ОРОН ЗАЙ

Author Picture

Бичсэн админ

2025, 8 сарын 04

Nano International“Нано Интернэйшнл”-ийн төв оффист "Nano AM Talk" уулзалтын анхны дугаар амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү шинэ форматтай уулзалт ажилтнуудыг бие биенээсээ суралцаж, шинэ санаа, туршлагаа чөлөөтэй хуваалцах боломжийг бүрдүүлэхэд чиглэгдсэн бөгөөд нээлттэй, халуун дулаан уур амьсгалд хамтдаа хөгжих, өсөх таатай орчинг бүрдүүлэх зорилготой юм.

Энэ удаагийн уулзалт “Global Minds, Shared Stories” сэдвийн хүрээнд явагдсан ба гадаадад томилолтоор ажиллаад ирсэн зочид маань өөрсдийн аяллын цүнхнээс мэдлэг, урам зориг, шинэлэг санаануудыг задлан хуваалцсан үнэтэй, онцгой уулзалт боллоо. Nano InternationalNano InternationalNano InternationalNano International

 Зочин панелистууд:

  • Э.Тулга – Гадаад харилцаа, маркетингийн газрын захирал
  •  Б.Дашням – ТТ OM супервайзор
  • А.Баасансүрэн – Брэнд менежер
  • П.Нямаа – PVM & PepsiCo хариуцсан захирал

 Модератор: Э.Отгончимэг – Хүний хөгжлийн газрын ахлах менежер

"Nano AM Talk" цаашид долоо хоног бүрийн Лхагва гарагт тогтмол зохион байгуулагдаж, ажилтнуудын дуу хоолой, санаа бодол, урам зоригийн индэр болж, хөгжил рүү хамтдаа алхах хөтөлбөр байх болно. 

Nano InternationalNano InternationalNano InternationalNano InternationalNano International


Нано Интернэйшнл ХХК

Бидэнтэй хамтран ажиллах уу?