“ТУРШЛАГА, ӨСӨЛТ, ХӨГЖИЛ” ХӨТӨЛБӨР: ХУДАЛДААНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙН МЭДЛЭГ, УР ЧАДВАРЫГ ШИНЭ ТҮВШИНД
“Нано Интернэйшнл” компанийн хүний нөөц, хөгжлийн бодлогын хүрээнд хэрэгжүүлж буй “Туршлага, өсөлт, хөгжил” хөтөлбөрийн хоёр дахь удаагийн сургалт амжилттай болж өндөрлөлөө.
Энэхүү хөтөлбөр нь ахисан түвшний худалдааны төлөөлөгчдийн ур чадварыг шат дараатай илүү мэргэжлийн түвшинд хөгжүүлэх, салбарын онцлог, зах зээлийн өөрчлөлтийг ойлгож, хувь хүний ур чадвар болон манлайллыг сайжруулах, багийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, шинэ санаачилга хэрэгжүүлэх урам зориг өгөх зорилготой юм.
Тэгвэл энэ удаагийн сургалт хоёр гол сэдвийн хүрээнд явагдсан бөгөөд
• “Категори ба мерчиндайзинг менежмент” сэдвээр Борлуулалтын ахлах менежер Н.Оюун-Эрдэнэ,
• мөн “Асуудлыг тодорхойлох, шийдвэрлэх арга” сэдвээр СИ институтын гүйцэтгэх захирал Ч.Оюу-Эрдэнэ нар сургалт явууллаа.
Сургалтын үеэр оролцогчид онолын мэдлэгээ гүнзгийрүүлэн, багийн харилцаа, бие биенээсээ суралцах туршлагаар баяжиж, өдөр тутмын ажилдаа хэрэгжүүлж болох шинэ санаа, эрч хүчээр цэнэглэгдсэн нь сургалтын гол зорилго амжилттай биелснийг баталж байна.