ХАМТДАА НОГООН ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ
Бид Nano International-ийн Central Distribution Center логистикийн төвийн талбайдаа хамтдаа зүлэгжүүлэлт, цэцэг, мод тарих ажлыг амжилттай хийж, байгаль дэлхийдээ ээлтэй зуныг угтан авлаа.
Энэ бол бидний хувьд зүгээр нэг цэцэг , мод тарих төдий биш - харин ногоон ирээдүйн төлөөх бодит алхам юм.
Мод тарих нь зөвхөн хүрээлэн буй орчныг сайжруулаад зогсохгүй:
- Агаарын бохирдлыг бууруулах
- Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах
- Ус, хөрсний нөөцийг нэмэгдүүлэх
- Амьд байгальд тэнцвэртэй нөхцөл бүрдүүлэхэд чухал хувь нэмэр оруулдаг.
Бидний ирээдүй байгаль дэлхийтэйгээ салшгүй холбоотой. Тиймээс ажиллах, амьдрах орчноо илүү ногоон, эрүүл, аюулгүй болгоход хүн бүрийн оролцоо чухал.
Эко санаачлагад нэгдсэн бүх мундаг , хөдөлмөрч, сэтгэлтэй Наночууддаа баярлалаа.
Та ч бас мод тарьж, энгийн нэг алхамаар дэлхийд эерэг өөрчлөлт авчрах боломжтой шүү.