Site Logo Site Logo

НАНО ИНТЕРНЭЙШНЛ НАРНЫ ЭРЧИМ ХҮЧЭЭР АМЬДРАЛЫГ ГЭРЭЛТҮҮЛЖ БАЙНА 

Author Picture

Бичсэн админ

2025, 4 сарын 21

Нано Интернэйшнл компанийн зүгээс НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Нарны эрчим хүчтэй болчихвол…” буюу "IF ONLY I COULD GO SOLAR" санаачилгад 13 сая төгрөгийн хандив өргөн, Улаанбаатар хотын гэр хорооллын нэг айлд нарны эрчим хүчний төхөөрөмж болон цахилгаан халаагуур суурилуулахад дэмжлэг үзүүллээ.

Манай орны нүүрс түлдэг уламжлалт халаалтын систем нь агаарын бохирдлын гол эх үүсвэр болж, олон хүний амь нас, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна. Тэгвэл энэ санаачилга нь нарны эрчим хүчийг өрхийн түвшинд нэвтрүүлж, тогтвортой, цэвэр, аюулгүй шийдлийг санал болгож байгаараа онцлог.

Монгол Улс жилд 250 гаруй нарлаг өдөртэй учир сэргээгдэх эрчим хүч ашиглах асар их боломжтой. Бид энэхүү санаачилгад нэгдсэнээр тогтвортой хөгжил, ногоон эрчим хүч, эрүүл амьдрах орчин бий болгоход хувь нэмрээ оруулж байна.

Нарны эрчим хүч бол зөвхөн ирээдүйн шийдэл биш — өнөөдрийн амьдралд чухал өөрчлөлт авчрах бодит боломж юм.

 Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс уншаарай:

UNDP – Нарны эрчим хүчтэй болчихвол... https://www.undp.org/blog/if-only-i-could-go-solar

Nano International


Нано Интернэйшнл ХХК

Бидэнтэй хамтран ажиллах уу?