CORPORATE WELLNESS - ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ХӨТӨЛБӨР – ЭРҮҮЛ ХООЛЛОЛТ, СТРЕСС БАГАТАЙ АМЬДРАХ, УРТ УДААН НАСЛАХ АРГА.
Бид Эрүүл, стрессгүй амьдралын шинэ эрин рүү тэмүүлэх эрч хүчээр цэнэглэгдэж, амьдралын чанараа дээшлүүлэх аялал болох CORPORATE WELLNESS хөтөлбөрийн дараагийн уулзалтаар Нано Группийн удирдах түвшинд ажиллаж байгаа эрчүүддээ зориулсан "Эрүүл хооллолт, стресс багатай амьдрах, урт удаан наслах" сэдвээр тусгай уулзалт зохион байгууллаа. Уулзалтыг Герман улсад хоол тэжээл, урт удаан эрүүл амьдралын чиглэлээр мэргэшсэн Хонгорзул багш маань удирдан явуулсан бөгөөд энэ уулзалт нь оролцогчдод эрүүл амьдралын хэв маягийг хэрхэн зөв баримтлах, стрессээс хэрхэн зайлсхийх, урт удаан наслахад туслах зөвлөмжүүдийг олгосон ач холбогдолтой байсан юм.
Амьдралыг бүрдүүлэх нь зөвхөн өөрийн эрүүл мэндэд анхаарал тавих төдийгүй, бусдад эерэг нөлөө үзүүлэх, амьдралынхаа чанарыг дээшлүүлэхэд чухал үүрэгтэй билээ.