АВСТРАЛИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН AUSTRALIA AWARDS ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ТУРШЛАГА СУДЛАЛАА.
Жил бүр Австралийн Засгийн Газраас зарлагддаг Australia Awards тэтгэлэгт хөтөлбөрт хэрхэн амжилттай хамрагдах талаар бодит туршлага судлах онцгойгоор “Нано Интернэйшнл” ХХК нь өсөж дэвших, сурч хөгжих эрмэлзэлтэй 20 ажилтнууддаа зориулан онцгой уулзалт зохион байгуулсан билээ.
Энэхүү уулзалт нь Австралийн улсын Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран Австралийн Засгийн Газрын нэр хүндтэй Australia Awards тэтгэлэгт хөтөлбөрийн танилцуулга хийх үеэр
- Australia Awards тэтгэлэгт хэрхэн амжилттай өргөдөл гаргах талаарх чухал зөвлөгөөнүүд;
- Хөтөлбөрийн боломжууд, сонгон шалгаруулалтын үе шат, шаардлагын талаар бүрэн мэдээллүүдийг өгсөн уулзалт болж өнгөрлөө.
AUSTRALIA AWARDS нь Монгол улсын ирээдүйн манлайлагчдад Монгол улсын хөгжлийн тэргүүлэх чиглэлээр магистрын сургалтанд Австралийн шилдэг их сургуулиудад боловсрол, эдийн засаг, байгаль орчин, инженерчлэл, хиймэл оюун ухаан, санхүү, эрүүл мэнд, төрийн удирдлага зэрэг чиглэлүүдээр суралцах боломжийг олгодог тэтгэлэгт хөтөлбөр юм.