Site Logo Site Logo

ХҮНИЙ НӨӨЦИЙН УДИРДЛАГЫН ДЭЛХИЙН ШИЛДЭГ СИСТЕМ SAP SUCCESSFACTORS-1 Р МОДУЛИЙГ БИД АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЛЭЭ

Author Picture

Бичсэн админ

2025, 1 сарын 23

Бид ажилчдын туршлагаа сайжруулах, хүний нөөцийн удирдлагыг хялбарчлах замдаа томоохон алхам шинэчлэлт хийж дэлхийд танигдсан SAP SuccessFactors системийг байгууллагадаа нэвтрүүлж эхэлж байгаагаа баяртайгаар зарлаж байна!Бид энэхүү том төслийнхөө 1 р модуль болох ажилчдын төв мэдээллийн хэсгийг амжилттай нэвтрүүлж бүх ажилтнууддаа аппликэйшнийг суулгаж, сургалтуудаа хүргэж дууслаа. Энэхүү мэдээллийн хэсгээс ажилтнууд маань өөртэйгээ холбоотой болон компанитайгаа холбоотой бүхий л мэдээллийг авч байна. Дараагийн модулиуд болох цалин хөлс, карьер хөгжил, сургалт, үнэлгээний хэсгүүд нэвтэрснээр  хүний нөөцийн удирдлагын үйл ажиллагааг 80% хүртэл автоматжуулах юм. SAP SuccessFactors нь ажилтнуудын мэргэжлийн карьерын бүхий л хугацааг үр дүнтэй удирдаж, дэмжихэд зориулагдсан цогц шийдэл бөгөөд шинэ ажилтныг ажилд авах, дасан зохицохоос эхлээд гүйцэтгэл удирдах, суралцах, цалин хөлс, аналитик хүртэл хүний нөөцийн бүх талыг нэгтгэсэн дэлхийн шилдэг платформ бөгөөд дэлхий даяар 65 улсын 165,000 гаруй компаниуд хэрэглэж байна.Бид технологийн дэвшилтэт боломжийг ашиглан, ажилтнуудаа карьер хөгжил, өндөр үр дүнд хүргэхийн төлөө хамтдаа урагшилсаар. 

Nano InternationalNano InternationalNano InternationalNano International


Нано Интернэйшнл ХХК

Бидэнтэй хамтран ажиллах уу?