Site Logo Site Logo

НАНО ИНТЕРНЭЙШНЛ: ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ

Author Picture

Бичсэн админ

2025, 1 сарын 16

Манай компани тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд онцгой анхаарал хандуулсаар байна. Үүний хүрээнд бид хог хаягдлын менежментийг сайжруулах, нөөцийг үр ашигтай байгаль орчинд хор нөлөөгүйгээр ашиглах, ажилтнуудын байгаль орчны мэдлэгийг дээшлүүлэхэд анхаарч байна.

Саяхан Төв Логистикийн газрын төслийн менежер Э.Галмандах, Агуулахын ахлах менежер Л.Туяа нар “Observe Consulting”-ийн хог хаягдлын менежментийн сургалтад хамрагдаж, олон улсын шилдэг аргачлал, туршлагыг судаллаа. Энэ нь компанийн үйл ажиллагааг сайжруулахаас гадна, хог хаягдлын зохистой менежментээр байгаль орчны бохирдлыг бууруулах чухал алхам юм.

Хог хаягдлын менежментийг сайжруулснаар: 

  • Хог хаягдлыг дахин боловсруулах, бууруулах боломж нэмэгдэнэ. 
  • Нөөцийн үр ашигтай ашиглалтаар зардал буурна. 
  • Байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө багасна.

Нано Интернэйшнл байгаль орчинд хариуцлагатай, тогтвортой хөгжлийн манлайлагч нарын нэг байх болно.

Nano InternationalNano InternationalNano InternationalNano InternationalNano InternationalNano International

 


Нано Интернэйшнл ХХК

Бидэнтэй хамтран ажиллах уу?