Site Logo Site Logo

“BELLA TEENS ОХИДЫН ӨДӨРЛӨГ“ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА...

Author Picture

Бичсэн админ

2024, 11 сарын 19

Нано Интернэйшнл ХХК нь Нийгмийн Хариуцлагын Хүрээнд өсвөр насны охидын эрүүл мэнд, боловсролыг дэмжих зорилгоор 38-р сургууль болон тус сургуулийн Охидын клубтэй хамтран "BELLA TEENS ОХИДЫН ӨДӨРЛӨГ"-ийг 2024 оны 11-р сарын 15-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Энэхүү өдөрлөгт 6-10-р ангийн 300 орчим охид оролцсон бөгөөд охидын эрүүл ахуй, ариун цэврийн хэрэглээний талаар мэдлэг олгох зорилготой байлаа. Өдөрлөгийн үеэр охид TZMO группийн *Bella Teens* брэндийн бүтээгдэхүүний онцлог, хэрэглээний талаар мэдээлэл авахын зэрэгцээ эрүүл мэнд,  сэтгэл санаандаа хэрхэн анхаарал тавих зэрэг чухал зөвлөгөөнүүдийг мэргэжлийн эмчээр дамжуулан хүргэлээ. Мөн өдөрлөгийн хүрээнд сурагч охидтой нээлттэй ярилцаж, асуулт хариулт явуулж, тэдний санал хүсэлтийг сонссон нь үйл ажиллагааг илүү үр дүнтэй, ач холбогдолтой болгосон юм.

Нано Интернэйшнл ХХК нь залуу охидын эрүүл мэндийг хамгаалах, тэдэнд өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилгоор энэхүү өдөрлөгийг цаашид ч тогтмол зохион байгуулахаар төлөвлөж байна.

Nano InternationalNano InternationalNano InternationalNano InternationalNano InternationalNano InternationalNano InternationalNano InternationalNano InternationalNano International


Нано Интернэйшнл ХХК

Бидэнтэй хамтран ажиллах уу?