НАНО ПАРК ШИНЭЧЛЭЛ ҮРГЭЛЖИЛСЭЭР…
NANO INTERNATIONAL НЬ ИРЭЭДҮЙН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ
Бид Монгол Улсынхаа байгаль орчны нөлөөллийг бууруулахын төлөө үргэлжлүүлэн ажилласаар. Бидний энэ хүчин чармайлт нь хуучин тээврийн хэрэгслүүдээ байгаль орчинд ээлтэй, нүүрсхүчлийн хий бага ялгаруулалттай машинуудыг сонгосноор байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад чиглэж байгаа юм. Эхний алхамаар бид шинэ ISUZU тээврийн хэрэгслийг сонгосноор бид зөвхөн тээврийн хэрэгслээ шинэчилж буй төдийгүй, тээвэрлэлтийн салбарын хүлэмжийн хийн ялгарлыг багасгахад чухал хувь нэмэр оруулж байгаа билээ.
• Шинэ автомашинууд нь хуучин загваруудтай харьцуулахад CO2 ялгаруулалтыг 20%-иар бууруулж байна.
• Euro6 стандартад нийцсэн хөдөлгүүрүүд нь азотын оксид (NOx) болон тоосонцрын ялгаруулалтыг мэдэгдэхүйц бууруулдаг.
• Түлш хэмнэх технологи нь шатахууны зардлыг бууруулж, байгаль орчныг хамгаалахад оруулж буй хувь нэмрийг нэмэгдүүлдэг.
Логистик, тээврийн зориулалтаар ашиглаж буй машинуудаа бага нүүрстөрөгчийн ялгаруулалттай автомашинуудаар сольж паркаа шинэчлэх замаар бид Монголынхаа ирээдүйг цэвэр, ногоон байлгахад хувь нэмрээ оруулсаар байна.
Хамтдаа бид эерэг өөрчлөлтийг авчирч чадна! Нэг нэгэнтэйгээ хамтран тогтвортой ирээдүй рүү алхацгаая.
Нано Интернэйшнл машины парк шинэчлэл 2-р алхам тун удахгүй...