GLOBAL HR FORUM 2024 ФОРУМД НАНО ИНТЕРНЭЙШНЛ КОМПАНИ АМЖИЛТТАЙ ОРОЛЦООД ИРЛЭЭ…
Хүний Нөөцийн салбарын Олон Улсын хамгийн том форумын нэг болох GLOBAL HR FORUM энэ жил БНСУ-н Сөүл хотод “Хиймэл Оюун ухаан болон дижитал шинэчлэлийн эрин үеийн ажлын байранд үзүүлэх нөлөөлөх” сэдвийн хүрээнд 2024.10.30-10.31-ний өдрүүдэд болж өнгөрчээ.
Энэхүү чуулга уулзалтанд Монгол улсын томоохон компаниудын Хүний Нөөцийн салбарын 100 гаруй мэргэжилтнүүд оролцсоны дунд Нано Интернэйшнл компанийн Үйл Ажиллагаа Хариуцсан Захирал Н.Мөнхзул, Хүний Нөөцийн Менежер Б.Өлзийжаргал нар нь тус чуулганд амжилттай хамрагдлаа.
2006оноос хойш зохион байгуулагдаж байгаа энэхүү форум нь энэ жилийн сэдвийн хүрээнд зочин илтгэгчдээр дэлхийн нэр хүндтэй их дээд сургуулиудын захирлууд, эрдэм шинжилгээний шилдэг мэргэжилтнүүдийн болон топ компаниудын манлайлагчид хиймэл оюун ухаанд суурилсан хүний нөөцийн шийдлүүд, байгууллагын соёл, уян хатан байдал, бүтээмж стратегиудын талаар хэлэлцэж өөрсдийн туршлага мэдлэгээ хуваалцлаа.