Site Logo Site Logo

НАНО ИНТЕРНЭЙШНЛ CENTRAL DISTRIBUTION CENTER ТӨСЛИЙН УДИРДАГЧ П.НЯМАА НЬ CHEVENING AWARDS ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРӨӨ АМЖИЛТТАЙ ДҮҮРГЭЖ , ЛОГИСТИКИЙН ГАЗРЫН ЗАХИРЛААР ДАХИН ТОМИЛОГДЛОО...

Author Picture

Бичсэн админ

2024, 10 сарын 17

Нано Интернэйшнл компанийн анхны үүсгэн байгуулагчдын нэг, CENTRAL DISTRIBUTION CENTER төслийн удирдагч П.Нямаа захирал маань Англи улсын засгийн CHEVENING AWARDS тэтгэлэгт хөтөлбөрөө амжилттай суралцаж төгссөнд нь баяр хүргэе!

П.Нямаа захирал маань компанидаа анх 2007онд Мерчиндайзинг, Идэвхжүүлэлтийн менежерээр ажилд орсон бөгөөд ажиллах хугацаандаа 2010оноос Ахлах Менежер, 2012оноос Ахуй, Гоо бизнесийн албаны дарга, 2016оноос Нано Фэшн ХХК-ийн Борлуулалтын албаны даргаар томилогдож,  2017оноос 2019он хүртэл Сиркл Чэйн ХХК-ийн Категори, Мерчиндайзинг албаны дарга, 2021оноос 2023он хүртэл Логистикийн газрын захирлаар тус тус томилогдон ажиллаж байгаад сургуулиа амжилттай дүүргэн логистикийн газрын захирлаар дахин томилогдлоо.

П.Нямаа захирал маань Хүнсний Үйлдвэрлэлийн Технологи Эрүүл Ахуйч мэргэжлээр ШУТИС - Хүнс Биотехнологийн Сургуулийг бакалаврын зэргээр төгсөж, 2024онд CHEVENING AWARDS тэтгэлэгт хөтөлбөрийн Logistics & Supply Chain Management чиглэлээр магистрын ажлын дипломоо “Монгол улс дахь FMCG салбарын түгээлтийг оновчлох зорилгоор агуулахын сүлжээг үүсгэх” сэдвийн хүрээнд хамгаалан, дипломын ажлаа төсөл болгон хэрэгжүүлж чадсан чадварлаг удирдагч юм.

CHEVENING AWARDS тэтгэлэг нь Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын /ИБУИНВУ/ Засгийн газраас 100% санхүүжилттэй, дэлхийн манлайлагчдыг хөгжүүлэх зорилготой олон улсын тэтгэлэгт хөтөлбөр бөгөөд дэлхийн дахины ирээдүйн удирдагч, нөлөө үзүүлэгч, шийдвэр гаргагч нарыг мэргэжлийн болон академик мэдлэгээ сайжруулах, харилцаа холбоогоо өргөжүүлэх боломжийг олгодог хөтөлбөр юм.
Nano InternationalNano InternationalNano InternationalNano InternationalNano International


Нано Интернэйшнл ХХК

Бидэнтэй хамтран ажиллах уу?