UNILEVER DISTRIBUTORS JBP 2025 MEETING АРГА ХЭМЖЭЭ СИНГАПУРТ АМЖИЛТТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА...
Сингапур улсад жил бүр Unilever International компаниас зохион байгуулагдаг UNILEVER DISTRIBUTORS JBP 2025 MEETING арга хэмжээнд манай компаниас Гүйцэтгэх Захирал Б.Бүжинлхам, Косметик Бизнесийн Газрын Захирал М.Одгэрэл, Брэнд Менежер А.Баасансүрэн, Ахлах Менежер У.Дашням, Супервайзор Б.Дашням гэсэн нийт 5 хүний бүрэлдэхүүнтэй баг амжилттай оролцож байна.
Unilever International компанийн дистрибьютерүүдийн энэхүү уулзалтаар Нано Интернэйшнл компанийн 2024 оны үйл ажиллагааны ололт амжилтыг дүгнэн ярилцаж мөн ирэх жилдээ хэрхэн амжилттай ажиллах бизнесийн стратик төлөвлөгөөний талаар уулзан ярилцдаг томоохон арга хэмжээний нэг юм.
Энэхүү Unilever арга хэмжээний үеэр Нано Интернэйшнл компани нь 2024 оны Best Market Execution шагналыг гардан авлаа.
Арга хэмжээний үеэр дэлхийн олон орноос ирсэн дистрибьютер компаниудтай уулзаж шилдэг туршлагуудаа солилцон, хамтдаа мэдлэгээ хуваалцах нь мөн маш чухал хэсэг билээ.
Сүүлийн 8 жилийн турш дэлхийн шилдэг Unilever компанийн Монгол дахь дистрибьютерээр ажиллаж байгаадаа Нано Интернэйшнл компанийн хамт олон бид баяртай байдаг.
"НАНО ИНТЕРНЭЙШНЛ" БҮХНЭЭС ТҮРҮҮНД...