КОСМЕТИК БИЗНЕСИЙН ГАЗРЫН ЗАХИРАЛ М.ОДГЭРЭЛ НЬ AUSTRALIA AWARDS ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРТ ШАЛГАРЛАА...
Жил бүр зарлагддаг Австрали улсын AUSTRALIA AWARDS тэтгэлэгт хөтөлбөрт “Нано Интернэйшнл” ХХК-ийн КБГазрын захирал М.Одгэрэл маань амжилттай тэнцлээ. AUSTRALIA AWARDS тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн М.Одгэрэл захиралдаа баяр хүргэж, сурлагын өндөр амжилт хүсье.
М.Одгэрэл нь ШУТИС-КТМС-ийг маркетингийн удирдлагын бакалавр зэргээ АЗИЙН САН, ЗОРИГ САН-гийн 100% тэтгэлгээр суралцаж төгссөн билээ. Мөн Монголын Маркетингийн Холбооны гишүүн ба чадварлаг удирдагчийн нэг юм.
AUSTRALIA AWARDS нь Монгол улсын ирээдүйн манлайлагчдад Монгол улсын хөгжлийн тэргүүлэх чиглэлээр магистрын сургалтанд Австралийн шилдэг их сургуулиудад боловсрол, эдийн засаг, байгаль орчин, инженерчлэл, хиймэл оюун ухаан, санхүү, эрүүл мэнд, төрийн удирдлага зэрэг чиглэлүүдээр суралцах боломжийг олгодог тэтгэлэгт хөтөлбөр билээ.