Б.БИЛГҮҮН
МАРС БИЗНЕСИЙН ГАЗРЫН ЗАХИРАЛ
Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийг Худалдааны менежмент мэргэжлээр төгссөн. Тэрээр Unilever компанийн Dove, Lifebuoy, Vaseline, Camay, Lux, Clear зэрэг олон улсын брэндүүдийн тендерийг хариуцан ажилласан туршлагатай.
Мөн Lay’s, Chupa Chups брэнд болон PVM-ийг Монголын зах зээлд амжилттай нэвтрүүлж борлуулалтыг мэдэгдэхүйц өсгөж, шинэ бүтээгдэхүүнүүдийг зах зээлд амжилттай нутагшуулсан.
Худалдааны салбарт 15 дахь жилдээ ажиллаж буй туршлагатай, шилдэг удирдагчдын нэг юм.
Хэлэх дуртай үг: “Тууштай байдал бол амжилтын түлхүүр”


