Б.БҮЖИНЛХАМ
ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ, ХАМТРАН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ
МУИС-ийг Цөмийн физикч мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөн. Мөн тус сургуульд Бизнесийн удирдлагын чиглэлээр оройн ангийг дүүргэж, бакалаврын зэрэг эзэмшсэн. Австралийн Флиндерсийн Их Сургуулийг Нано технологийн чиглэлээр магистрын зэрэгтэйгээр төгссөн.
Одоогоор Кэмбриджийн Их Сургуульд Executive MBA хөтөлбөрт суралцаж байна. Тэрээр АНУ, Австрали, Сингапур, Англи, Тайланд зэрэг улсуудад мэргэжил дээшлүүлсэн туршлагатай бөгөөд олон улсын үл хөдлөх хөрөнгийн итгэмжлэгдсэн мэргэжилтэн цолтой.
Худалдааны салбарт 18 дахь жилдээ амжилттай ажиллаж байна.
Хэлэх дуртай үг: "Эзэн хичээвэл заяа хичээнэ"


