“НЯЛХСЫН ЭРҮҮЛ ӨСӨЛТ, ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ШИНЭ ҮЕИЙН ШИЙДЭЛ” СЭДЭВТ СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
“Нялхсын эрүүл өсөлт, хөгжлийг дэмжих шинэ үеийн шийдэл” сэдвийн хүрээнд жирэмсэн эх болон хөхүүл хүүхэд, 1 наснаас дээш хүүхдийг хэрхэн зөв хооллох, хүүхдийн сүүн тэжээлийг хэрхэн зөв сонгох талаар болон сүүлийн жилүүдэд эмнэлзүйд ихээхэн хэмжээгээр тохиолдох болсон хоол боловсруулах замын харшлыг хэрхэн эрт таньж илрүүлэх талд дээр сүүлийн үеийн эмнэлзүйн тохиолдолд суурилсан кейс, мэдлэг мэдээллийг өгөх зорилгоор Улаанбаатар хотын 9 дүүргийн хүүхдийн болон өрхийн эмч нарт мэдлэг дээшлүүлсэн сургалтыг “Нано интернейшнл ХХК” болон Монголын Перинатологи нийгэмлэг, Францын Данон группийн Нутрисиа компанитай хамтран зохион байгууллаа. Тус сургалтад Монголын шилдэг доктор, профессорууд болох • З.Гэрэлмаа /АУ-ы доктор, профессор, МУ-ын хүний гавьяат эмч / • Б.Баясгалантай / АУ-ы доктор, дэд профессор, МУ-ын хүний гавьяат эмч, зөвлөх зэрэгтэй хүүхдийн эмч / • Л.Тунгалаг / АУ-ы доктор, клиникийн профессор, зөвлөх зэрэгтэй хүүхдийн эмч ОХУ-аас урилгаар Макарова Светлана Геннадиевна / ОХУ-ийн Хүүхдийн эрүүл мэндийн үндэсний эмнэлгийн судалгааны төвийн эрдэм шинжилгээний асуудал эрхэлсэн орлогч захирал, АШУ-ы доктор, Хүүхдийн харшлын эмч урилгаар ирж нялхсын эрүүл өсөлт, болон хүүхэд, нярайн тулгамдсан асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэн хоёр улсын онцлогт тохирсон клиникийн туршлага солилцож өөрсдийн илтгэлээ тавьсан билээ. Макарова Светлана Геннадиевна хэлэхдээ Хүүхдийн амьдралын эхний жилүүд, өөрөөр хэлбэл эхний 1000 хоногт хангалттай хоол тэжээл нь залуу организмын зөв өсөлт хөгжилт, түүнчлэн нярайн хоол тэжээлийн зохистой байдалд хувь нэмэр оруулдаг. Энэ нь ирээдүйд амьдралын чанарт нөлөөлдөг. Энэ үед хөхөөр хооллох нь маш чухал юм. Хэрвээ хүүхдийг хөхөөр хооллох боломжгүй тохиолдолд хүүхдийн зориулалтын сүүн тэжээлээр хооллодог. Хүүхэд эрүүл бойжиж буй тохиолдол эрүүл сүүн тэжээлийг сонгож, хэрэв хүүхэд эрүүл мэндийн асуудалтай байгаа бол тухайн өвчний эмчилгээний сүүн тэжээл сонгох хэрэгтэй. Эмчилгээний сүүн тэжээлийг зөв сонгосноор зөвхөн хоол төдийгүй хүүхдийг эмчлэх эмчилгээний аргазүй болдог. Хүүхэд эрүүл саруул өсөн бойжих хамгийн гол зүйл бол мэдээж хооллолт. Ялангуяа нярай, бага насны хүүхдэд хамгийн сайн хооллолт бол эхийн сүү, энэ бол юугаар ч орлуулшгүй эрдэнэ юм. Хэмээн өөрийн илтгэлдээ онцгойлон дурдсан билээ.