Site Logo Site Logo

БИ ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ? - НАНО ИНТЕРНЭЙШНЛ ХХК-ИЙН БОРЛУУЛАЛТЫН АХЛАХ МЕНЕЖЕР Б.БАТСУУРЬ

Author Picture

Бичсэн админ

2020, 2 сарын 10

Ярилцлагынхаа ээлжит зочноор Нано Интернэйшнл компанид ажилладаг манлайлагчдын нэг борлуулалтын ахлах менежер Батсуурь-тай ярилцлаа. Тэрээр борлуулалтын чиглэлээр 10 жил ажиллаж байгаа бөгөөд ба энэхүү FMCG салбарт багагүй хуримтлуулсан туршлага, амжилттай ажиллах арга барил, нууцаас нь хуваалцлаа. Ингээд түүний ярилцлагыг хамт сонирхцгооё!

Nano International

Байршил: WW center 10 давхар

Албан тушаал: Modern trade,CRM хариуцсан ахлах менежер

Таны ажлын арга барилыг цөөн үгээр тодорхойлбол:  Хамгийн хурднаар харилцагчтай хамтран, хэрэглэгчийн тэргүүн сонголт байж  үнэнч хэрэглэгчийг бий болгох Хэрэглэдэг гар утас:  RedMI note 6

1.    ТАНЫ АЖЛЫН ОНЦЛОХ АРГА БАРИЛ ЮУ ВЭ?

Миний ажлын арга барил онцлог гээд тийм нээх сүртэй зүйл байхгүй дээ. /инээв/  Өглөө болгон ажилдаа ирээд юуны өмнө багынхаа гишүүдтэй уулзаад тулгамдаад байгаа асуудлыг сонсоод туслахыг хичээдэг. Туслана гэдэг нь өөрийн саналаа хэлээд урьд нь өөрт тохиолдож байсан зүйл бол хэрхэн  яаж шийдэж байсан тухайгаа яриад  шийдлийг өөрт нь үлдээгээд гүйцэтгэл дээр нь хяналт тавьж ажиллахыг урьтал болгодог. Миний хувийн бодол бол намайг байхгүй байсан ч ажлын ерөнхий үйл ажиллагаа өрнөж байхаар зохион байгуулж хүмүүсээ өөрсдөөр нь ажлыг чөлөөтэй хийлгэх дээр анхаарч ажилладаг.  Өдөрт ажлын 8 цагийн 4-5 цагийг л маш үр дүнтэй бүтээмжтэй ажиллахад ерөнхийдөө ихэнхи ажил нугарчихдаг шүү. /Инээв/ Ер нь ажилтан завгүй байна гэдэг удирдлага муу байгаагийн шинж гэдэгтэй санал нэг байдаг. Борлуулалтын ажилтан хүн дэлгүүрээр маш сайн ажиллах хэрэгтэй байдаг тул 7 хоногт багадаа 3 удаа дэлгүүрээр ажиллаж зах зээлийн судалгаа хийх өрсөлдөгчөө судлах зэрэг ажлуудыг хийдэг. Гадуур ажиллаж байхад л шинэ шинэ санаа орж ирнэ шүүдээ. Эхний дэлгүүрээр ороход нэг шинэ зүйл , дараагийн дэлгүүр ороход ахин нэг шинэ зүйл харах гэх мэтээр.... л ажилладаг даа.

Nano International

2.    ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АППЛИКЭЙШН, ПРОГРАМ, АЖЛЫН ХЭРЭГСЛЭЭСЭЭ ХУВААЛЦАНА УУ?

Би ихэвчлэн Google Docs,  Powerpoint, Excel болон мэдээллийг хурдан солилцох үүднээс  Workplace, Whatsapp аппликэйшн болон программуудыг ашигладаг. Хэрвээ ажлын байранд дээр аль болох ойрхон байгаа бол уулзаад л асуудлаа ярилцаад шийдэх нь хялбар байдаг.

Nano International

3.    ТА АЖЛЫН ӨРӨӨ, АЖЛЫН ОРЧНОО ДҮРСЭЛНЭ ҮҮ?

Манай оффис их тухтай шдээ. Эхэндээ сайн дасаж өгөхгүй байдаг байсан.....Одоо бол өөр шүү.

Nano International

4.    ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Мэдээж сайн төлөвлөх хэрэгтэй. Мөн борлуулалтын  ажил бол хүнээс маш их хамааралтай байдаг тул нэг мэйл, мессеж ч юмуу чат бичээд хариу хүлээгээд сууж байснаас шууд нүүр тулаад ярилцаад ,асуудлаа ярилцаад ажиллахад илүү цаг хэмнэдэг.

5.    ТА ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ЮУН ДЭЭР, ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?

Өглөө ирээд дэвтэр дээрээ төлөвлөөд, гадуур дэлгүүрээр ажиллаж байхдаа гар утас дээрээ note ашиглаж тэмдэглэлээ хөтөлдөг. Өглөө ажилдаа ирэхдээ машиндаа бодно тэр зүйлүүдээ ажил дээрээ ирээд тэмдэглэдэг гэх үү дээ.

6.    ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ?

Борлуулалт /инээв/. Би борлуулалтын салбарт одоогоор бараг 10 жил ажиллаж байна. Тэгэхээр борлуулалт л юм даа.

7.    ТАНЫ ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ НЬ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Одоо хийж байгаа ажлын онцлог маань маш хурдтай байж, харилцагч хэрэглэгчээ маш сайн мэдэрч хамтран ажиллах шаардлагатай болдог. За тэгээд эерэг сайн талууд ч байна хэцүү бэрхшээлтэй зүйлүүд ч байна тулгарсан зүйлүүдийг  дор дор нь   баг хамт олноороо шийдээд л явдаг.

Nano International

Ярилцлага авж байх хугацаанд тэрээр хүнд бэрхшээлтэй талууд гарсан ч хэн нэгний төлөө биш өөрийнхөө төлөө ажиллаж байгаа гэдгээ ухамсарлах хэрэгтэй гэж залуучууддаа хандан хэлж байсан юм.

8.    ТА ЯГ ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?

Компани маань саяхан бүтцийн өөрчлөлт хийсэн түүний дагуу  CRM багынхантай хамтраад харилцагчтай 2020 онд хамтран ажиллах гэрээн дээр ажиллаж байна. Тэгээд хамгийн чухал зүйл маань борлуулалт, дэлгүүрийн гүйцэтгэл тул энэ ажил дээр төвлөрч ажиллаж байна даа.

Nano International

Борлуулалтын амин сүнс бол харилцагч дэлгүүр, хэрэглэгчээ сайн мэдрэх хэрэгтэй.

9.    ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ТӨРЛИЙН ХӨГЖИМД ДУРТАЙ ВЭ?

Би хөгжим нээх сонсдоггүй ээ. Харин эхнэртэйгээ болон гэр бүлээрээ хамт байхдаа байнга сонсдог. Ихэвчлэн машиндаа амралтын өдрөөр сонсдог гэж хэлж болноо.

10.    ТА ЯГ ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА ВЭ?

Одоогоос 3-4 жилийн өмнө их уншдаг байсан шүү. Сүүлийн жилүүдэд өмнөх шигээ их уншихаа байжээ. Сая хамгийн сүүлд өнгөрсөн амралтын өдрүүдээр Ногоон нүдэн лам гэдэг романыг уншиж дуусгалаа. Хамгийн олон уншсан ном гэвэл улаан ном маань байгаа. /Амжилтанд хүрэх гал эрмэлзэл/ Энэ номоос л их урам зориг олж авдаг

Nano International

11.    ТА ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ ХҮН ҮҮ, ЭСВЭЛ ИЛҮҮ ДОТОГШОО ХҮН ҮҮ? ЭНЭ НЬ ТАНЫ АЖИЛД ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

/Инээв/ их нээлттэй л гэж боддог. Энэ зан маань ажилд сайнаар ч тэр муугаар аль алинаар нь л нөлөөлдөг байх.

12.    ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?

Орой  унтахдаа бол янз бүр. Манай хүүхдүүдээс их хамааралтай. Тэднийхээ хичээл номыг хийлгэнэ. Би  өдөр нь ажилтай байдаг болохоор оройн цагаар хүүгийнхээ хичээл сурлага дээр илүү анхаарч туслахыг эрмэлздэг. Өглөө бол ихэвчлэн 7 цагт босдог.

13.    ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Ихэвчлэн гэр бүлийнхэнтэйгээ байдаг. Одоо бол гэртээ байнга байна.  Cаяхан  шинэ хүнээ өлгийдөн авж бяцхан гүнжтэй болсон гэрээс гарах эрх түр хаагдсан. /инээв/

14.    ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ ОЛЖ АВДАГ ВЭ?

Гэр бүлээсээ урам зоригийг авдаг. Мөн амжилттай хийж гүйцэтгэсэн ажлынхаа үр дүн, амжилтаас урам зориг авч дараагийн ажилдаа эрч хүчтэй ханцуй шамлан ордог /Инээв/

15.    ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?

Аав Ээжийн минь зөвөлгөө хамгийн сайн нь. Тэр дундаа Эзэн хичээвэл Заяа хичээнэ гэдэг үгийг байнга захидаг. Тийм болохоор зөв хүн байж үргэлж хичээж ажил амьдралаа үргэлж сайжруулахыг хичээдэг. Бас Батаа захиралын нэг хэлсэн зүйл байдаг. Маш том мөрөөд гэж

16.    НАНО ИНТЕРНЭЙШНЛ КОМПАНИ АЖИЛЛАХЫН ДАВУУ ТАЛЫГ ДУРЬДВАЛ:

-Тав тухтай оффис

-Залуу хамт олон

-Өсөж яваа компани

-Дэлхийн шилдэг брэндүүд гэх мэт олон давуу талууд байгаа. Хүн ер нь өөрөө хүсээд  миний байх ёстой газар мөн гэж бодож байгаа бол өөрөө хичээгээд дасан зохицоод байгаа цаг хугацаандаа үр дүнтэй ажиллах нь чухал...

Nano International

"Нано Интернэйшнл"-ийн дотоод ажилчдын дунд явуулж буй энэхүү ярилцлагын санаа болон асуултыг unread.today сайтаас авсан болно.


Нано Интернэйшнл ХХК

Бидэнтэй хамтран ажиллах уу?