Site Logo Site Logo

ХҮҮХДИЙГ ТОГТМОЛ ЦАГТ УНТАХ ХЭВШИЛД ХЭРХЭН СУРГАХ ВЭ?

Author Picture

Бичсэн админ

2019, 8 сарын 21

                                                             Nano International  

      Өдрөөс өдөрт хорвоотой танилцаж буй бяцхан үрсээ тогтмол цагт унтуулж, шөнийн турш амгалан тайван нойрсуулах нь ээж хүн бүрийн хүсэл байдаг гэхэд буруудахгүй биз ээ. Тэгвэл бидний дэргэд өсөн торниж буй хүүхдийн бяцхан тархи  өдрийн турш насанд хүрсэн хүнийхтэй ялгаагүй ачаалладаг бол физиологийн төвшинд хүүхэд унтах нь биднээс ялгаатай байдаг. Мэргэжилтнүүд хэлэхдээ хүүхэд өдөр болон шөнө нойроо сайн авч, тогтмол цагт амарснаар хүүхдийн тархи болон биеийн хөгжилд маш их эерэг нөлөөтэй гэжээ.  Гэхдээ хүүхэд бүр эцэг эхчүүдийн амьдралын хэв маягаас хамааран тэр бүрчлэн тогтмол цагт унтаж чаддаггүй, нөгөөтэйгүүр хүүхэд өсөхийн хэрээр тоглож сэрүүн байх цаг нь ихэссэнээр орой унтахгүй эсвэл оройтож унтах тохиолдол түгээмэл бий. Энэ нь хүүхдийг хэвшмэл цагт унтах дадалд сургаагүйтэй холбоотой гэж тайлбарлаж болох юм.

ТЭГВЭЛ ХҮҮХЭД УНТАХ ЁСТОЙ ЦАГТАА УНТААГҮЙ ЭСВЭЛ НОЙР ДУТУУ, ХЭТЭРХИЙ ОРОЙ УНТАХ НЬ ХҮҮХДЭД ЯМАР НӨЛӨӨ ҮЗҮҮЛДЭГ ВЭ?

  1. Дутуу нойр хүүхдийн аашийг эвддэг

Хүүхэд шөнө хэд хэдэн удаа сэрэх нь тав тухгүй байгаагийн илрэл юм. Цаашлаад дутуу нойртой хоносон хүүхэд маргааш ааш муутай болж өглөө, өдрийн хоол идэх дуршил буурдгийг эрдэмтэд нотолжээ. Өөрөөр хэлбэл хүүхэд таагүй хоносон мэдрэмжээ эцэг эх болон хэн нэгэнд муухай аашилж мэдрүүлэх, сэтгэл хөдлөлөө гаргах гэх мэтээр илэрхийлж байдаг.

     2. Нойр муутай хүүхдийн өсөлт хоцрогддог.

Унтаж буй хүүхдийг хараад чухам энэ үед л өсдөг байхдаа гэсэн бодол төрж байсан уу? Тэгвэл хүүхэд өдөр болон орой тогтмол цагт нойрсож байх үед өсөлтийн гормон боловсордог харин нойр муутай хүүхдүүдийн өсөлт хөгжил нь хоцрогдоод зогсохгүй дархлааны системээ хүртэл алддаг байна.

                                                          Nano International

 ТИЙМЭЭС ХҮҮХДЭЭ ТОГТМОЛ ЦАГТ, АМГАЛАН БӨХ УНТАХАД ХЭРХЭН СУРГАХ ВЭ?

     Ээжүүдийн түгээмэл тохиолддог асуудлын нэг бол хүүхэд шөнийн турш унтахдаа 4-5 удаа сэрэх нь нэг талаараа ээжүүдийг ядрааж багахан асуудал болсоор байна. Эцэг эхчүүдийн дийлэнх нь хүүхэд бүр шөнө сэрэх ёстой гэсэн ойлголттой байдаг. Гэхдээ бид өөрсдөө бяцхан үрсээ зөв цагт, тав тухыг хангасан нөхцөлд унтуулах оролдлого хийвэл хүүхэд шөнийн турш сэрэхгүйгээр нойрсож чадна. Үүнд:

         1. Тогтсон дадлыг бий болго.

Хүүхдээ унтахын өмнө үргэлж хийдэг дадлыг бий болгох хэрэгтэй. Хүүхдийнхээ унтлагын хувцсыг өмсгөх, шүдийг нь угаалгах, нүүр гарыг нь угаах гэх мэт үйлдлүүдийг үргэлж хий. Учир нь дээрх тогтсон үйлдлээр дамжуулж хүүхдэд унтах цаг болсныг нь сануулдаг ба дээрээс нь усанд оруулах, бүүвэйн дуу дуулах эсвэл үлгэр ярьж өгөх нь хүүхдийн бие физиологи болоод оюун ухаанд ч эерэг нөлөө үзүүлнэ.

                                                      Nano International

        2. Унтах орчинг нь зөв бүрдүүлэх

Харанхуйд унтдаг бол гэрлийг нь унтраах, дуртай тоглоомыг нь өвөрт нь хамт хийх, духан дээр үнсэх гээд, унтах цаг боллоо гэдгийг хайр халамжаараа илэрхийлэх нь чухал. Хүүхэд өөрт нь тааламжтай үедээ маш хурдан амарч унтдаг.

                           Nano International     

          3. Тэвчээртэй байх

   Хүүхдээ хэрхэвч унт гэж загнаж болохгүй. Тоглож байгаа тоглоомыг нь шууд хураах, эсвэл үзэж байгаа зүйлийг нь болиулах гэх мэт шаардаж байгаа үйлдлүүд нь хүүхдэд унтах муухай гэсэн мэдрэмж төрүүлж болзошгүй. Иймээс унтах цаг болсныг ойлгуулах дадлаа тэвчээртэй мөн тууштай хэрэгжүүлэх хэрэгтэйг санаарай.

         4. Сайн хооллоход анхаар.  

    Таны хүүхэд унтахаа дөхөөд ирэхээр юм уумаар байна. Эсвэл шөнөдөө ам нь цангах, өлсөх мэдрэмж төрөөд хэд хэд сэрдэг байж магадгүй. Энэ шинж тэмдэг нь хүүхэд тав тухтай, шөнийн турш амгалан унтахад хооллолт хангалтгүй байна гэсэн үг юм. Гэхдээ сайн унтуулахын тулд хүнд хоолло гэсэн үг биш хүүхдэд унтахаас өмнө 2 цагийн өмнө шингэн зүйл уулгах ёстой. Харин хооллолтын хувьд хөнгөн чанартай боловч сайн цатгах хүүхдийн будаа, каша зэрэг хүнд биш, шингэц сайтай бүтээгдэхүүнийг хүүхдэдээ өгөөд үзээрэй. Ингэснээр шөнө өлсөж сэрэх эсвэл яг унтахын үед ямар нэгэн зүйл хүсэхгүй шөнийн турш тайван цатгалан унтах болно. Сүү болон сагаг будаа нь амин дэмээр баялаг байдаг тул хүүхдэд оройдоо өгөхөд нэн тохиромжтой.

          Nano International

     Агуша брэндийн шууд ууж хэрэглэх боломжтой хүүхдийн каша нь хүнсний орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглан хуурай сүү агуулаагүй үйлдвэрлэсэн ба хүүхдэд нэн шаардлагатай цэвэр үнээний сүү, гурвалжин будаа болон бусад байгалийн жимсийг агуулсан 3н төрлийн хүүхдийн кашийг Нано Интернэйшнл компани нь хэрэглэгчиддээ худалдаалж эхэллээ. Ээжүүдийн цагийн хэмнэх бяцхан үрсийн дархлааг дэмжих Агуша хүүхдийн бүтээгдэхүүн нь бүх сүлжээ дэлгүүрээр худалдаалж байна.

Албан ёсны дистрибьютер Нано Интернэйшнл компани

www.nanointernational.mn

 

 


Нано Интернэйшнл ХХК

Бидэнтэй хамтран ажиллах уу?