БУДСАН Ч БУДААГҮЙ МЭТ ХАРАГДАХАД ЮУГ АНХААРАХ ЁСТОЙ ВЭ?


      Нүүрээ будаж өндөр өсгийт өмсөх нь бүсгүйчүүд бидний өөртөө итгэх итгэлийг улам илүү нэмэгдүүлж өгдөг гайхалтай зэвсэгүүд байдаг. Гэтэл бүсгүйчүүд бидний хувьд нүүрээ өөртөө тааруулж, зохицуулж будах гэж эргэлзсээр байдаг л биз дээ. Энэ удаад будсан будаагүй мэт харагдах цэвэрхэн, даруухан өдөр тутмын будалт хийхэд юуг анхаарах ёстой талаар хүргэж байна. 

ХӨМСӨГ

  Хүний дүр төрхийг бүрдүүлэгч хамгийн чухал хэсэг бол хөмсөг байдаг. Хөмсгөө зассан болон засаагүй эмэгтэйчүүд тэнгэр газар шиг л ялгаатай харагддаг гэдэгт санал нэг биз ээ. Тиймээс бүсгүйчүүд маань нүүрний хэлбэртээ тааруулан хөмсгөө засахаас гадна будахдаа хөнгөн илүү натурал харагдахаар будах хэрэгтэй. Үүнд: 1. Натурал харагдахын тулд хар өнгө биш бор өнгийн харандаа сонгоорой. 2. Хөмсөгний үсний ургалтын чиг зөөлөн самна. 3. Дараа нь айл бүрт байдаг Vaseline jelly-г хурууныхаа өндгөнд бага зэрэг авч самнасан чигийн дагуу зөөлөн хүрч түрхээрэй. Ингэснээр хөмсөгний үс арьсанд илүү барьцалдаж хөмсөг энгийн үеэсээ натурал тодорч харагддаг.

Nano International

НҮД

  Нүдээ хэчнээн сайхан будсан зовхиндоо үрчлээтэй бол сайхан будалтууд төдийлөн тодорч харагдахгүй. Хараа муутай, нүдээрээ инээдэг, нүдээ нухах зуршилтай, хэт хуурай арьстай, будгаа арилгахгүй унтах гэх мэт шалтгаанаас үүдэж зовхины орчим хэсэгт үрчлээ үүсдэг. Зовхи нь нүүрний хамгийн нимгэн, эмзэг хэсэг учир анхаарч байхгүй бол нэг л мэдэхэд тоолж барашгүй үрчлээтэй болчихсон байх магадлалтай. Бүсгүй та нүдээ будахаасаа өмнө үрчлээний эсрэг, үрчлээ дахин үүсгэхээс сэргийлэх зовхины тосыг түрхэж хэвшээрэй. Үрчлээгүй зовхи тод өнгөөр будсан будаагүй ч өөгүй цэвэрхэн харагддаг.

Nano International

НҮҮР

Нүүр будалтаа натурал харагдуулахын тулд усан суурьтай тос сонгохыг зөвлөе. Ихэнх эмэгтэйчүүд будалт хийсний дараа будаг нь шингэхгүй арьс нь барзайж харагддаг. Энэ үед суурь тос тань танд таарахгүйн илрэл юм. Тиймээс арьсны гадаргуу дээрх өө сэвийг жигд болгон, нүх сүв ба үрчлээг мэдэгдэхүйц багасгаж төгс үр дүнгээр хангах найрлагатай тосыг илүүд үзээрэй.

Nano International

ГЭРЭЛ СҮҮДЭР

Хөнгөхөн гэрэл сүүдэр нүүрний хэлбэрийг улам тодотгож дур булаам харагдуулдаг. Хамар болон эрүү, хацар хэсэгтээ бүдэгхэн гэрэл сүүдэр тавихаа мартуузай.

УРУУЛ

  Уруулын арьс ганцаараа тослог ялгаруулдаггүй гэдгийг та мэдэх үү? иймээс бид үргэлж чийгшүүлж, булбарай зөөлөн байлгах хэрэгтэй. Уруулын будаг, өнгөлөгч хэрэглэлээ гээд энэ нь чийгшүүлж байна гэсэн үг биш шүү.Тиймээс нэмэлтээр уруулыг 100% чийгшүүлэх бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэж байгаарай.

Nano International

Будалт болгон өөр өөр дүр төрхийг танд бэлэглэдэг. Тиймээс арга хэмжээ, баяр ёслолд дүр төрхөдөө тааруулан онцгой будалт хийж өдөр тутамдаа өөрийн дүр төрөхөө зөв, цэгцтэй харагдахуйц хөнгөн будалтыг хэрэгжүүлээд үзэх хэрэгтэй шүү бүсгүйчүүдээ.

Facebook page: Unilever Mongolia

Албан ёсны дистрьбютер Нано Интернэйшнл ХХК