НАНО ИНТЕРНЭЙШНЛ ХХК НЬ МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН АЛТАН ГИШҮҮНИЙ БАТЛАМЖАА ГАРДАН АВЛАА.


     Nano International

     10-р сарын 19-ны өдөр Монголын FMCG зах зээлд тэргүүлэгч Нано Интернэйшнл компани Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимд алтан гишүүнээр элсэж батламжаа гардан авлаа.

 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим нь Монгол улсын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэхэд хувийн хэвшлийн бизнесийн оролцоог дэмжих, түүний таатай орчныг бүрдүүлэхэд нөлөөлөгч, өмгөөлөгч, бизнесийн хөгжилд чиглүүлэгч цорын ганц дэмжигч байгууллага юм. Одоогийн байдлаар үндэсний хэмжээний 3500 гаруй гишүүнийг эгнээндээ нэгтгэсэн бөгөөд найдвартай, тогтмол үйл ажиллагаа эрхэлдэг, олон жилийн туршлагатай компаниудыг элсүүлдэг журамтай.

Нано интернэйшнл ХХК нь тус танхимд алтан гишүүнээр элсэн орсноор бизнесийн нэр хүндээ өсгөх, бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлэх боломжууд нээгдэхээс гадна бизнесийн эрх ашгаа шийдвэрлүүлэх, хууль эрх зүйн болон бусад бизнесийн холбогдолтой зөвлөгөө авах, нийгмийн хариуцлагын цар хүрээ тэлэх зэрэг боломжууд бидэнд нээгдэж байна.

Nano International