Site Logo Site Logo

БИ ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ? БОРЛУУЛАЛТ, МАРКЕТИНГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ Э.ТУЛГА


Өнөөдөр бид Нано Интернэйшнл ХХК-ний маркетингийн менежер албан тушаалаас гараагаа эхлэн маркетингийн ахлах менежерээр ажиллаж, өдгөө Борлуулалт, Маркетинг хариуцсан захирлаар дэвшин амжилттай ажиллаж байгаа Э.Тулга - тай хийсэн ярилцлагаа толилуулж байна.

   Тэрээр Солонгос улсад бизнесийн удирдлага чиглэлээр, Хятад улсад хэл судлалаар дээд боловсрол эзэмшин энэ хоёр мэргэжил, хүсэл сонирхлоо нэгтгэн FMCG-н салбарт ажиллаж байгаа юм. Бизнесийн салбарт хамгийн чухал үнэт зүйл бол үнэн зөв мэдээллийн урсгал. Тиймээс өдөр бүр ажилчиддаа үнэн бодитой мэдээллийн урсгалыг саадгүй авах, түүнд шаардагдах техник технологийг судалж хэрэгжүүлсээр байна. Ингээд түүний ажиллах арга барил, амьдралынх нь дадал хэвшлийг хамтдаа сонирхоцгооё.

Nano International

Байршил: WW center 10 давхар

Албан тушаал: Борлуулалт, Маркетинг Хариуцсан Захирал

Таны ажлын арга барилыг цөөн үгээр тодорхойлбол: Мэдээллийн үнэн зөв, саадгүй урсгал, зөв харилцаа

Хэрэглэдэг гар утас: Samsung Galaxy S8

Хэрэглэдэг компьютер: Dell Inspiron

Сошиал хуудас: Tulga TG

ТАНЫ АЖЛЫН ОНЦЛОХ АРГА БАРИЛ ЮУ ВЭ?

Бүх бизнес хамтын ашигтай харилцаа, зөв мэдээллийн урсгал дээр тогтдог гэж боддог, түүндээ ч би үргэлж багийнхаа хамт олонг баттай мэдээлэл дээр тулгуурласан шийдвэр гаргах, ажлынх нь амжилттай үргэлжлэх процессыг өдөр тутам сайжруулах тэргүүн зорилготой ажилладаг.

  Үүний дагуу яг одоогоор хамгийн оновчтой бизнесийн аргууд, багаж, технологийг судалж, хэрэгжүүлэхийг зорин ажиллаж байна. Мөн хүнийг сонсох, ойлгох, тэр хүний сэтгэлд хариуцсан ажлаа амжилттай дуусгах тэмүүллийг юу хамгийн ихээр хөдөлгөдгийг олж мэдэхийн төлөө бүхнээ зориулан ажиллахыг эрмэлздэг.

Nano International

ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АППЛИКЭЙШН, ПРОГРАМ, АЖЛЫН ХЭРЭГСЛЭЭСЭЭ ХУВААЛЦАНА УУ?

 Өдөр тутмын ажлаа хурдтай хийхэд Power BI-г их ашигладаг. Мөн Google Docs, Google Form, Powerpoint, Excel болон хийж байгаа ажилтай холбоотойгоор Workplace, Whatsapp аппликэйшн болон программыг ашигладаг.

Nano International

ТА АЖЛЫН ӨРӨӨ, АЖЛЫН ОРЧНОО ДҮРСЭЛНЭ ҮҮ?

   Манай оффис  ажилчин бүрийнхээ тав тухтай ажиллах нөхцөл, шуурхай байдал, багийн ажиллагааг хангах орчин үеийн тохижилттой. Өөрөөр хэлбэл хүн бүрд оноосон суудал гэж байхгүй, суурин компьютерт уягдаад байдаггүй нь хурдтай, шуурхай ажиллахад ихээхэн өгөөжөө өгдөг

Nano International

 ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Технологийг зөв ашиглаж ажлаа төлөвлөх хэрэгтэй. Сайн багаж ашиглаж, төлөвлөсөн ажил үргэлж цаг, мөнгийг хэмнэдэг.

 ТА ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ЮУН ДЭЭР, ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?

Орой бүр унтахаасаа өмнө гар утас дээрээ reminder болон note ашиглаж төлөвлөдөг.

ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ?

Аливаа зүйлийг судлах, сурах, багаж технологи ашиглах, тоо мэдээ дээр дүн шинжилгээ хийх, төлөвлөлт хийхдээ гаргууд, мөн strategy сэдэвтэй computer тоглоомд хэнийг ч араасаа дагуулахгүй шүү.

ТАНЫ ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ НЬ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Миний ажлын онцлог бол хүн бүрийг сонсох, чиглүүлэх, тулгарч буй асуудлыг шийдэх талаас нь хамтран ажилладаг. Ажил явагдах процесс үргэлж сонирхол татдаг, үр өгөөжтэй, чадварлаг, санаа нийлдэг хамт олонтой байх нь ажлын бүтээмжид эерэгээр нөлөөлдөг. Бэрхшээлтэй тал нь гэвэл ажил үүргээ гүйцэтгэж байхад хаалттай сэтгэлгээтэй хүмүүстэй ойлголцох нь нэг талаараа бэрхшээлтэй байдаг даа.

Nano International

ТА ЯГ ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?

 Бүх албаныхаа ажлын процесст үүсдэг өдөр тутмын асуудлыг нэг удаадаа шийдээд өнгөрөх биш цаашид дахиж ижил асуудал үүсэхгүй байх тал дээр төвлөрч ажиллаж байна.

Nano International

ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ТӨРЛИЙН ХӨГЖИМД ДУРТАЙ ВЭ?

Яг ажиллаж байх үедээ хөгжим сонсоод байдаггүй. Миний ажлын онцлогт хүн бүртэй харилцах шаардлага гардаг тул хөгжим сонсоод байж болохгүй шүү дээ. /Инээв/

     Харин өглөө болон орой машиндаа үргэлж сонсдог. Ихэвчлэн youtube music аппликэйшн ашиглаж өөрт таалагдсан дуугаа үргэлж playlist-дээ цуглуулж, шинэ соргог дуу олж сонсдог. Чихэнд наалдацтай хэмнэл нь л гоё бол аливаа дуу хөгжмийн төрөлд баригдалгүй бүгдийг нь сонсдог. Feel the Rhythm нэртэй playlist – дээ дуртай дуунуудаа хадгалаад явдаг. Youtube – ээс хайвал миний сонсдог дууны листийг олж болно. Одоо сонсож байгаа дуунууд бол

ТА ЯГ ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА ВЭ?

   Миний хувьд хэвлэмэл материал бүхий ном уншихаа болиод удаж байна. Унших дуртай, шинээр гарсан бүх номоо утсан дээр татаад хаана ч уншаад явдаг. Одоогоор The One Thing гэж агуу амжилт болон үр дүнгийн хойно байдаг энгийн зүйл бол Цор ганц зүйл дээр төвлөрөх гэдгийг энэхүү номонд бичсэн байдаг. Blue Ocean Shift, Blink, Hacking Growth, How to be a Power Connector номуудыг уншиж байна.

Nano International

ТА ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ ХҮН ҮҮ, ЭСВЭЛ ИЛҮҮ ДОТОГШОО ХҮН ҮҮ? ЭНЭ НЬ ТАНЫ АЖИЛД ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

Хувь хүнийхээ хувьд маш их нээлттэй илэн далангүй хүн. Харин нууц бол сайн хадгална шүү /инээв/. Харилцаа, хувь хүнийхээ хувьд нээлттэй байснаараа хүнд итгэл төрүүлдэг гэж боддог, нөгөө талаараа хүнтэй харилцаа тогтооход ч амар байдаг.

ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?

Ихэвчлэн 12:00-07:00 хүртэл хооронд амардаг.

ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Ажиллаагүй үедээ аль болох гэр бүлтэйгээ өдрийг өнгөрөөх эсвэл өөрийн сонирхдог бусад зүйлсээ хийх дуртай. Жишээ нь гэртээ тоглоом тоглох, Netflex-с дуртай киногоо үзэх, эхнэртэйгээ гадуур зугаалах гэх мэт.

ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ ОЛЖ АВДАГ ВЭ?

Өөрийн амьдарч буй орчин буюу гэр бүл, найз нөхөд, нэг зорилго дор хамтран зүтгэж буй хамт олноосоо, мөн дэлхийд шинэ өөрчлөлтийг авчирсан алдартай хүмүүсийн замнал, ном, киноноос маш их эрч хүчийг авдаг.

Nano International

ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?

 Нэгт, хүний үнэ цэнэ, хоёрт хүн чанар, гуравт эд зүйлс гэсэн 3 тулгын чулуу амьдралд бий эдгээр 3 – ийн нэг нь байхгүй бол нурна, мөн бас энэ дарааллаараа байх ёстой, өөрийн үнэ цэнийг бүрдүүлж, өрөөлийн үнэ цэнийг хүндэлж, дараа нь хүн чанараа хадгалан авч явбал эд зүйлс өөрөө дагаад ирнэ гэж Аав маань үргэлж хэлдэг, Нано интернэйшнл ХХК–д ирсний дараа Батбаатар Ерөнхий захирал яг адилхан ингэж захиж байсан нь их билэгдэлтэй санагддаг юм.

Nano International

"Нано Интернэйшнл"-ийн дотоод ажилчдын дунд явуулж буй энэхүү ярилцлагын санаа болон асуултыг unread.today сайтаас авсан болно.