Site Logo Site Logo

“ХҮЙТНИЙ УЛИРАЛД ХҮҮХДЭЭ ХАНИАД ТОМУУНААС ХАМГААЛАХ 9 АРГА“


   Хүүхэд, тэр тусмаа бага насны хүүхдүүд ханиад томуунд амархан өртдөг. Эцэг эхчүүд хүүхэд ханиад хүрмэгц даарсанаас боллоо гэж үздэг боловч ханиад хүрэхэд олон хүчин зүйл нөлөөлж байдаг.

    Ихэвчлэн хүүхэд хүрээлэн буй орчны нөлөө буюу агаар дуслын замаар ханиадны вирус дамжин халдварладаг. Тодруулбал бидний эргэн тойронд ханиадны 200 гаруй төрлийн вирус байдаг учраас зөвхөн хүүхдүүд ч гэлтгүй насанд хүрсэн хүмүүс ч жилдээ 5-6 удаа ханиад хүрдэг. Ялангуяа хүүхэд жилд ДУНДЖААР 7-8 удаа ханиад хүрдэг бөгөөд ханиадны шинж тэмдэг 14 хоног үргэлжилдэг байна.

   Дээр хэлсэнчлэн ханиадны вирус 200 гаруй байдаг гэсэн судалгаа байдаг ба хэлбэрээ байнга өөрчилж, мутацад ордог. Тиймээс өвдсөн хойно нь таарсан таараагүй элдэв эмэнд дарлуулахын оронд урьдчилан сэргийлэлт илүү үр дүнтэй.

1. ХҮҮХДЭЭ НАЙМАН ЦАГААС БАГАГҮЙ ХУГАЦААНД УНТУУЛЖ АМРАА.

Хоногт долоогоос бага цаг унтдаг хүмүүс наймаас дээш цаг унтдаг хүмүүстэй харьцуулвал ханиад хүрэх эрсдэл нь гурав дахин их байдаг гэнэ. Ялангуяа шөнийн цагаар, орондоо орсон хойноо утас ширтэх, утсаар тоглох нь нойр үүсгэгч мелатон дааврын ялгаруулалтыг багасгаж, нойрыг хулжаадаг.​​​​​​

Nano International

2. ХҮЙТНИЙ УЛИРАЛД ШИНГЭН ЗҮЙЛИЙГ САЙН УУ. 

Хүүхдэд халуун бүлээн шингэн зүйл ихээр уулгах. Ингэж өгөхдөө ойр ойрхон давтамжтай өгөх хэрэгтэй. Энэ нь хүүхдийн дотор орсон вирусийг хурдан хөөхөд тус дэм болно.

Nano International

3. АМТТАН ИДЭХЭД НЬ ХЯНАЛТ ТАВЬ

Америкийн Калифорни мужийн Лома Линдагийн их сургуульд явуулсан судалгаанаас харахад бялуу, сүмс зэргээр дамжуулан өдөрт 100 грамм элсэн чихэр хэрэглэж байсан хүмүүсийн биеийн хамгаалах хүч нь буурсан үзүүлэлт гаржээ. Тиймээс ханиад хүрсэн үед амттан илүүдвэл бидний биеийн дархлааны эд нянг саатуулж, устгах чадвар нь буурдаг байна.

Nano International

4. ХҮҮХДИЙН ХАМРЫГ БАЙНГА ЦЭВЭРЛЭЖ БАЙХ.

Ханиад хүрсэн үед хүүхдийн хамар битүүрэх, үрэвсэх, нус гоожих гэх мэт асуудлууд тулгардаг. Энэ үед тогтмол хамрын хөндийг цэвэрлэж натрийн уусмалаар тогтмол /давстай ус/ зайлах хэрэгтэй.

Nano International

5. ГАР АРИУТГАГЧИЙН ОРОНД БАКТЕРЫН ЭСРЭГ САВАН ТОГТМОЛ ХЭРЭГЛЭ.

Томчууд бид нар өөрсдөө гар ариутгахдаа чийгтэй салфетка, ариутгагч гель хэрэглэдэг болсон. Энэ нь гарын ариун цэврийг 100% хангаж чадахгүй учир нь ариутгагч гель 80 хувь хүртэлх спиртийн агууламжтай ч ханиад, томуу үүсгэгч бактерийг бүрэн устгаж, гарыг гүйцэд цэвэрлэж чаддаггүй байна.

Nano International

6. ХҮҮХДИЙН ӨРӨӨГ ТОГТМОЛ АГААРЖУУЛ.

Ханиадны вирус хуурай орчинд илүү амьдрах чадвартай гэдгийг ТА МЭДЭХ ҮҮ? Тиймээс аль болох чийгтэй цэвэрлэгээ өдөрт 2-3 удаа тогтмол хийн, хүүхдийн ойр орчимд чийгшүүлэгч байрлуулах хэрэгтэй. Үүнээс гадна 2 цаг тутамд өрөөний агаарын солилцоог явуулж байгаарай. Энэ үед хүүхдээ өрөөнөөс гаргахаа мартваа.

7. ЭД ЗҮЙЛД ХҮРСЭНИЙХЭЭ ДАРАА ЗААВАЛ ГАРАА УГАА.

Хүүхэд гадны биетэд хүрсэн л бол гарыг нь заавал бактерийн эсрэг савангаар угаах шаардлагатай мэдээж алганы арьсаар дамжин нян орно гэж байхгүй, харин хүүхдүүд аливаа эд зүйлд хүрсэнийхээ дараа гараа амандаа хүргэх, хамар, нүдээ маажих тохиолдол гардаг. Ингэснээр нян нулимсан бүрхэвчинд хүрч, халдвар дотогш тархах нөхцөл бүрддэг. Энэ үед бактерийг 100% устгах чийгшүүлэгч крем агуулсан саван сонгох нь чухал. Учир нь хүүхэд өдөрт тоолж баршгүй эд зүйлд хүрдэг тиймээс гарыг нь хуурайшуулахгүй байх саванг сонгоорой.

Nano International

8. ХАНИАЖ, НАЙТААЖ БАЙГАА ХҮНЭЭС ЗАЙГАА БАРЬ.

Бидний амьдралд хамгийн ойрхон огтолцдог цэг бол нийтийн тээвэр. Нийтийн тээврээр үйлчлүүлж байхдаа ханиалгаж байгаа хүнээс хол суух хэрэгтэй. Учир нь найтааж байгаа хүнтэй машинд цуг 90 минутаас дээш хугацаанд явбал ханиад хүрэх магадлал 99.9 хувьтай байдаг гэдгийг судлаачид баталжээ.

Nano International

9. ДУЛААН ХУВЦАСЛА. Доороосоо даарахгүйг бүх эмч зөвлөдөг ч хүйтний улиралд хоолой, хамараа дулаан байлгах хэрэгтэй. Зөвхөн хамар агаар дуслын замаар дамждаг вирусын халдварын гол хаалга болж өгдөг. Тиймээс эмч нар ганцхан хөлөө төдийгүй хамар болон хоолойгоо дулаан байлгахыг зөвлөж байна. 

Nano International

    Намрын улирал бол өрнүүн их ажлын улирал. Учир нь зунжин амарсан хүүхдүүд гэлтгүй ээлжийн амралтаа авсан хүмүүс ч ажилдаа орж, гэнэт их ачаалал бие дээрээ хүлээн авдаг. Шөнөдөө ч унтах цаг ч багасч, өдөржин завгүй гүйх үе зөндөө гардаг. Үүнээс үүдэн дархлаа суларч, хүний бие организм халдвартай тэмцэж чадахаа больдог байна.

 Үүний зэрэгцээ хот суурин газрууд ч хөл хөдөлгөөнд орж ханиад томууны халдвар авах эрсдэл огцом нэмэгддэг. Ийм үед цагын хуваарийн дагуу ажиллаж, амрах үедээ амарч хувийн ариун цэврийг гэр бүлээрээ сайтар сахих хэрэгтэй гэдгийг байнга санаарай.

ДЭЛХИЙН №1 БАКТЕРИЙН ЭСРЭГ САВАН LIFEBUOY

Nano International

Unilever компанийн бүтээгдэхүүн

Албан ёсны дистрибьютер Нано Интернэйшнл ХХК

Facebook page: https://www.facebook.com/UnileverMongolia/