Эмзэг мэдрэмтгий арьсыг илтгэх 5 шинж
Бүсгүйчүүд бид нүүрний арьсаа сайн тодорхойлж чаддаг мөртлөө биеийн арьсныхаа онцлог шинж чанарыг мэддэггүй. Үүнээс болж биеийн арьсандаа оновчтой анхаарал тавьж, үр дүнтэй арьс арчилгааны бүтээгдэхүүн сонгож чаддаггүй зэрэг асуудлууд бидэнд тулгардаг. Магадгүй та өөрөөсөө би ХУУРАЙ ЭМЗЭГ арьстай болов уу? эсвэл ЭМЗЭГ МЭДРЭМТГИЙ арьстай юу? гэж асууж магад. Тэгвэл эмзэг мэдрэмтгий арьсны шинж тэмдэг, түүний үрэвсэл болон арчилгааны талаарх сонирхолтой нийтлэлийг хүлээн авна уу.
ЭМЗЭГ МЭДРЭМТГИЙ АРЬСЫГ ХЭРХЭН ТОДОРХОЙЛОХ ВЭ?
1. УСАНД ОРСНЫ ДАРАА ТАНЫ АРЬС ХУУРАЙШИЖ, ЦАХЛАЙТАХ
Таны арьс халуун ванд суух, шүршүүрт орсны дараа арьс цахлайтдаг бол таны арьс хуурайшилттай арьс гэсэн үг. Учир нь усны халуун температур болон даралттай ус нь арьсны байгалийн тосыг урсган хаяж байдаг. Энэ нь арьсыг хуурайшуулах гол шалтгаан болдог ба усанд орсны дараа хуурай арьсыг гүнээс нь чийгшүүлэх, нөхөн сэргээх бүтээгдэхүүн хэрэглэх нь маш чухал. Хэрвээ энэ үеийг алгасдаг бол таны арьс улам гүн үрэвсэж эмзэг мэдрэмтгий арьстнуудын тоонд орох нь лавтай.
2. УГААЛГЫН НУНТАГ, ШАХМАЛ САВАН, ХУРЦ ҮНЭРТЭЙ БИЕИЙН ШИНГЭН САВАНД ТАНЫ АРЬС ЯМАР НЭГЭН ХАРИУ ҮЙЛДЭЛ ҮЗҮҮЛЭХ
Маш хурц үнэртэй биеийн тос, саван зэрэг өөрийнхөө арьсанд харшил өгөхүйц бүтээгдэхүүн хэрэглэснээр урт хугацааны дараа арьсаар нь тууралт гарах зэрэг үрэвсэлүүд үүсч эхэлдэг. Энэ нь эмзэг мэдрэмтгий арьсны гол шалтгаануудын нэг байдаг тул алхам тутамдаа харшил өгөх бүтээгдэхүүнээс татгалзаж эрүүл мэнддээ анхаарал хандуулаарай.
3. НАРНЫ НӨЛӨӨНД АРЬС УЛАЙХ
Бүсгүйчүүд бидний дунд нүүрэндээ л нарнаас хамгаалах тос түрхэх ёстой гэсэн ойлголт байдаг. Гэтэл бид зуны улиралд гэсэн ч биеийн арьсаа ил гарган даашинз өмсөн гоёх дуртай боловч тэр бүр биедээ нарны тос түрхээд байдаггүй. Хэрвээ та ямар нэгэн арьсны харшилгүй хэвийн арьстай байтал нарны хэт ягаан туяанаас арьсаа хамгаалахгүй бол эмзэг мэдрэмтгий арьстнуудын тоонд орох магадлалтай. Учир нь Нар арьсны хавдар үүсгэгч хоёр төрлийн UVA, UVB хорт туяаг ялгаруулдаг.
• UVB туяа нь наранд түлэгдэх, борлох, арьс улайх, загтнах зэрэг арьсны гадарга дээрх богино хугацааны гэмтэлийг учруулдаг.
• UVA туяа нь UVB- туяанаасаа илүү арьсны гүнд нэвчих чадвартай байдаг тул арьсан дээр хөгшрөлт, үрчлээс бий болох, арьс өнгөө алдах зэрэг илүү аюултай гэмтэл учруулахуйц, цаашлаад хорт хавдар үүсгэдэг.
Энэ нарны үйлчлэл зөвхөн НҮҮРНИЙ арьсан дээр биш БИЕИЙН ч арьсан дээр үйлчлэл нь явагдсаар л байдаг. Тиймээс нарны тос сонгохдоо UVA, UVB хорт туяаг хамгаалах үйлчилгээтэй тос сонгох нь чухал.
4. ЗОХИСГҮЙ ХООЛЛОЛТ БА АРЬСАН ДЭЭРХ ТУУРАЛТУУД
Арьс бол хүний биеийн хамгийн том эрхтэн. Тэр ч утгаараа харшил бүхний шинж тэмдэгүүд биеийн арьсан дээр хурцадмал байдлаар илэрдэг. Жишээ нь улаан тууралт, хагаралтууд гэх мэт. Арьсандаа тохирсон бүтээгдэхүүн хэрэглэсээр байтал та зохисгүй хооллоод байвал хүссэн үр дүндээ хэзээ ч хүрч чадахгүй гэдгийг санаарай. Ихэнх бүсгүйчүүд зохисгүй хооллолтын шинж тэмдэг биеийн арьсан дээр илэрмэгц бүтээгдэхүүн тохирохгүй байна гэж эндүүрдэг.
5. АРЬС ӨНГӨӨ АЛДАХ
Таны арьс мэдэгдэхүйц өнгөө алдаж, хэсэг газраараа харласан уу? Энэ нь таны биед болон арьсанд Витамин E, цайр, төмөр дутагдаж байгаагийн илрэл юм. Витамин E арьсны уян хатан чанарыг нэмэгдүүлж, арьсыг нөхөн төлжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг тул биеийн арьс арчилгаандаа заавал арьсанд тань дутагдаж буй амин дэм, найрлага орсон бүтээгдэхүүнийг сонгох нь хамгийн чухал гэдгийг санаарай.
ЭМЗЭГ МЭДРЭМТГИЙ АРЬСЫГ ХЭРХЭН ЭМЧЛЭХ ВЭ?
ЗӨВЛӨГӨӨ 1: Арьсны эмзэгшлийг багасгахад хэрэглэдэг нийтлэг арга бол цочроох бус бүтээгдэхүүнийг хэрэглэх нь зүйтэй. Цэцэгсийн үнэртэй, үнэртэн агуулсан, бактерийн эсрэг бүтээгдэхүүнээс зайлсхийх нь зүйтэй. Зөөлөн бүтэцтэй арьсны гүнд нэвчиж, нөхөн төлжүүлэх, эмчлэх бүтээгдэхүүнийг сонгон хэрэглээрэй.
ЗӨВЛӨГӨӨ 2: Бүтээгдэхүүн таны арьсанд тохиромжтой эсэхийг мэдэх хамгийн сайн арга бол тест хийх явдал юм. Бүтээгдэхүүнээ гарынхаа буюу чихний ард түрхэж, нэг хоног хүлээх хэрэгтэй. Энэ процессыг хэд хоногийн турш давтаж, ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй бол танд арьсанд тохирсон бүтээгдэхүүн гэсэн үг.
ЗӨВЛӨГӨӨ 3: Арьсандаа хэрэгцээтэй чийгийг өгөх хэрэгтэй. Өдөр тутмын чийгшүүлэгч тос хэрэглэснээр эмзэг мэдрэмтгий арьснаас ангижрахад туслах болно.
ЗӨВЛӨГӨӨ 4: Хэрэв та мэдрэмтгий арьстай бол хөвөн болон торго шиг гөлгөр, зөөлөн, байгалийн даавуугаар хийсэн хувцас өмсөөрэй. Арьс хэт эмзэг мэдрэмтгий байх үед зөөлөн, цэвэр даавуун хувцаснууд арьсыг цочроох нь бага байдаг.
ЗӨВЛӨГӨӨ 5: Цаг агаарын эрс тэс нөхцөлд арьсаа хамгаалахаа мартуузай. Дээр хэлсэнчлэн нарнаас хамгаалах үйлчилгээтэй тос түрхэх, өвлийн улиралд ч арьсаа хамгаалж байнга чийгшил өгөхүйц биеийн тосыг сонгон, арьсаа хамгаалаарай. Эмзэг мэдрэмтгий арьс арчилгаа тийм ч хэцүү биш, зөв бүтээгдэхүүнээ сонгож, арьс арчилгааны бага зэрэг дэглэм барихад л хангалттай.
UNILEVER компанийн албан ёсны дистрибьютер Нано Интернэйшнл ХХК
Facebook page: Unilever mongolia
Холбогдох утас:7711-5852