Site Logo Site Logo

БИ ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ? - НАНО ИНТЕРНЭЙШНЛ ХХК-ИЙН АТА ТҮГЭЭЛТИЙН МЕНЕЖЕР Б.ГАНХӨЛӨГ


Өнөөдрийн зочин Нано интернэйшнл компанийн АТА түгээлтийн менежер Б. Ганхөлөгтэй ярилцлаа. Тэрээр  компанийн хамгийн чухал цэг болох агуулах түгээлтийн албанд 45 залуусыг удирдан амжилттай ажиллаж буй туршлагынх талаар хамтдаа танилцъя.

Nano International

Байршил: Монгол улс, Улаанбаатар хот

Албан тушаал: Нано интернэйшнл ХХК-ийн АТА түгээлтийн менежер

Таны ажлын арга барилыг цөөн үгээр тодорхойлбол: Ямар ч ажил байсан хийх ёстой бол хийх л болно.

Хэрэглэдэг гар утас: iphone 6

Хэрэглэдэг компьютер: Dell i5 I15 3000 laptop

Сошиал хуудас: Бадамдорж Ганхөлөг

ТАНЫ АЖЛЫН ОНЦЛОХ АРГА БАРИЛ ЮУ ВЭ?

Ер нь миний нэг өдрийн ажил бол олон зүйлийг зэрэг амжуулж хийх шаардлага гардаг. Өглөө ирээд өнөөдрийн түгээлтэнд гарч болох асуудал маршрут мөрдөлт хэвийн байна уу, түгээгчийн ачаалал ямар байгаа эсэх, машин техникийн аюулгүй байдал, түүний цэвэрлэгээ гэх мэт түгээлттэй холбоотой аюулгүй байдлыг ханган, шалгаж ажилладаг. Харилцагчтай холбоотой орлого тушаалт гээл ажлууд ар араасаа явж өгнө дөө. Ажлаа дэс дараалалтай үүссэн асуудлыг хурдан шийдэж тайван ажиллахыг хичээдэг. Ажил хийгдэж байх үед үүсэх том, жижиг бүх асуудлыг өөрөө мэдэж байх нь чухал юм шиг санагддаг тэгээд яаж шийдэх талаараа багийнхантайгаа ярилцаад шийддэг.

Nano International

ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АППЛИКЭЙШН, ПРОГРАМ, АЖЛЫН ХЭРЭГСЛЭЭСЭЭ ХУВААЛЦАНА УУ?

Ажлын хувьд WhatsApp, Workplace, Powerpoint ашигладаг. Нийгэмд болж буй мэдээ мэдээллийг UB info,medee.mn сайтуудаас байнга авдаг. Ер нь би орой болгон мэдээ заавал уншдаг шүү.

Nano International

ТА АЖЛЫН ӨРӨӨ, АЖЛЫН ОРЧНОО ДҮРСЭЛНЭ ҮҮ?

Би компанийн эцсийн цэг болох Агуулах түгээлтийн албанд ажилладаг тул ажлын ихэнх цаг маань агуулахад өнгөрдөг. Ажлын өрөөний хувьд ширээ, сандал, шкаф, Улаанбаатар хотын газрын зураг гэх мэт орчинтой.

Nano International

ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Ажлын хувьд одоогийн нөхцөл байдал бүх зүйл механик аргаар явж байгаа болохоор маш их цаг алддаг. Хамгийн сайн цаг хэмнэх арга бол мэдээллийн шуурхай байдал, программ шинэчлэл гэж боддог доо.

ТА ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ЮУН ДЭЭР, ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?

Хийгдэх ажлуудаа өдөр өдрөөр нь тэмдэглэлийн дэвтэр дээрээ жагсааж бичдэг.

Nano International

ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ?

Хэнд ч гологдхооргүй сайхан хоол хийнэ. Ямар ч хүнтэй харилцан ойлголцохдоо маш сайн. За тэгээд хүн заагаад өгвөл юу ч байсан маш хурдан сурдаг шүү /инээв/

ТАНЫ ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ НЬ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Миний хийж байгаа ажлын хамгийн онцлог тал компаний борлуулалтын үйл ажиллагааны хамгийн сүүлийн цэгийг тавьдаг маш чухал хариуцлага өндөртөй ажил юм. Борлуулалтын алба Санхүүгийн албаны хамгийн сайн хамтрагч дэмжигч нь гэж би ойлгодог. Мэдээж бэрхшээл зөндөө л гардаг тэр дундаас маш олон утасны дуудлагууд хэцүү байдаг даа.

Nano International

ТА ЯГ ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?

Бараа түгээгч нарын өдөр тутмын ажлын хяналтын хуудас дээр төвлөрөн ажиллаж байна.

ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ТӨРЛИЙН ХӨГЖИМД ДУРТАЙ ВЭ?

Ажлын цагаар хөгжим сонсох боломж тэр болгон гараад байдаггүй. Харин машиндаа бол чимээгүй явж чаддаггүй байнга л сонсож явдаг. Бүхий л төрлийн дуу сонсоно доо өөрт таалагдаж байвал төрөл, жанр хамааралгүй сонсдог.

ТА ЯГ ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА ВЭ?

Сүүлд 3-р сарын18 нд монитагаас бэлгэнд авсан Английн түүхч Харольд Лэмбийн Чингис хаан номыг уншиж байгаа Чингис хааны талаар бидний мэддэг түүхийг арай өөр өнцгөөс харж бичсэн ном байна лээ.

Nano International

ТА ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ ХҮН ҮҮ, ЭСВЭЛ ИЛҮҮ ДОТОГШОО ХҮН ҮҮ? ЭНЭ НЬ ТАНЫ АЖИЛД ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

Би ер нь их нээлттэй хүн гэж боддог. Ямар ч хүнтэй хэл амаа хурдан олдог. Нэг их юм бодоод байдаггүй шууд л ярьчихдаг /инээв/ Зарим үед энэ их аюултай шүү хамаагүй ярьсанаас болж хүнд эвгүй сэтгэгдэл төрүүлэх гомдоох гэх мэт асуудлууд үүсэх гээд байдаг талтай . Магадгүй би өөрөө хүний ярьсанд зүйлд эмзэглээд байдаггүй болохоор тэр байх л даа. 

ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?

Манай бага хүүхэд хэзээ унтана тэр цагт л унтдаг. Нэг ёсондоо хүнээс хамаарч байдаг өглөө 06:30-07:00 хооронд өөрийн эрхгүй сэрчихдэг шүү.

ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Боломж гарвал гэр бүлийнхэнтэй цагийг өнгөрөөх дуртай. Ажиллаагүй үед гэртээ хүүхдүүдтэйгээ бужигнаад л байж байна.

ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ ОЛЖ АВДАГ ВЭ?

Хийх ёстой ажлаа хийж дуусгаад харахад бас сайхан байдаг. Тухайн өдрийн хийх ажлаа 100% хийгээд ирсэн түгээлтийн залуусаа хараад урам авдаг шүү. Нийт 45 залуустай юм яриад зогсох сүртэй шүү дээ /инээв/

ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?

"Хийвэл бүү ай, айвал бүү хий" гэх үг л байнга бодогддог. Өөрөөр хэлбэл, ямар нэг эргэлзээ төрж байвал хийж байгаа ажил чинь дутуу юм уу эсвэл сэтгэлд чинь нийцэхгүй байна гэсэн үг. Тэгэхлээр юунаас ч айж эмээлгүй хийсэн шиг хийх хэрэгтэй.

Nano International

"Нано Интернэйшнл"-ийн дотоод ажилчдын дунд явуулж буй энэхүү ярилцлагын санаа болон асуултыг unread.today сайтаас авсан болно.