Lifebuoy эрүүл мэндийн аян амжилттай үргэлжилсээр.....
Нийгмийн хариуцлагатай ажиллахыг эрхэмлэдэг Нано Интернэйшнл компани “Хүүхэд эрүүл бол улс орон эрүүл” уриан дор нэгдэж урьдчилан сэргийлэх боломжтой өвчлөлийн тоог бууруулах зорилготой дэлхийд алдартай Unilever компанийн Lifebuoy бактерийн эсрэг саванг хандивлах аянг амжилттай эхлүүлэн ажиллаж байгаа билээ. Бид дараагийн сайн үйлсийг Нийслэлийн Баянзүрх дүүргийн 55-р дугаар тусгай сургуульд түгээхээр зорин очлоо.
Монголын тусгай хүүхдүүдийн ирээдүйг дааж, боловсрол олгодог цөөн сургуулийн нэг бол Нийслэлийн Баянзүрх дүүргийн 55-р сургууль юм.
Тусгай хүүхдийн энэхүү сургууль нь 1976 онд анх байгуулагджээ. Нийгмийн сайн сайхны төлөө хүүхэд бүрийг хөгжүүлж боловсруулахын төлөө үйл хэргээ зориулж яваа энэ хамт олонд Нано Интернэйшнл компани Lifebuoy бактерийн эсрэг савангийн нэг улирлын хэрэглээг бэлэглэлээ.
Дашрамд дурдахад Нано Интернэйшнл компани нь Голландын Перфетти ван Милле, Английн ГлаксоСмитКлайн, Рекитт Бинкайзер, Америкийн Пепсико, Голландын Нутришиа, Германы Хенкель, Японы Као, Германы Байрсдорф, Юнилэверь зэрэг 25 гаруй дэлхийн шилдэг компаниудын Монгол дахь албан ёсны дистрибьютерээр ажиллаж Чупа Чупс, Ментос, Аквафреш, Сенсодин, Ваниш, Лэйс чипс, Агуша хүүхдийн бүтээгдэхүүн , Голландын Нутрилон брэндийн сүү, Нивеа, Dove, Schwarzkopf зэрэг 1200 гаруй нэр төрлийн ахуй, гоо, хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэгчиддээ хүргэдэг билээ.
Хүүхэд гараа зөв угаах зуршлыг дэмжих, урьдчилан сэргийлэх боломжтой өвчлөлийн тоог бууруулахад хувь нэмрээ оруулсан сургууль болсонд манай компанийн зүгээс гүнээ талархаж байна.
Хүүхэд бүр эрүүл байг
UNILEVER компаний албан ёсны дистрибьютер Нано Интернэйшнл ХХК
Холбогдох утас:7711-5852