Site Logo Site Logo

Тэнгэрийн хаалга аялалын сонин хачинаас.....


Нано Интернэйшнл компани нь өдгөө дэлхийд алдартай компаниудын 1200 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг Монголын зах зээл дээр амжилттай нийлүүлсээр байна. Бид үргэлж давшилж, зогсолтгүй урагшлах стратегийн дор нэгдэн хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагыг хангахын тулд хамгийн хурдан шуурхай үйлчилгээг инээмсэглэл, аз жаргалын хамт цэг бүрт түгээн ажиллаж байна.

Компанийн хамгийн чухал үнэт зүйл бол ажилдаа мэргэшсэн, манлайлсан ажилчид байдаг билээ. Нано Интернэшнл компани ажилчдаа жил бүр урамшуулж, ажил үйлсээрээ тэргүүлсэн шилдэг ажилчиддаа “аялалын эрх өгдөг” сайхан уламжлалтай. Энэ удаагийн ажил хөдөлмөрөөрөө тэргүүлсэн, бусдыгаа манлайлан ажиллаж байгаа Агуулахын ахлах менежер Л.Солонго, Ахлах менежер Х.Баярмаа, Тооцооны нягтлан бодогч Ц.Ган-эрдэнэ, Гаалийн менежер Г. Энх-Амгалан, Худалдааны төлөөлөгч М.Гантөр нар маань БНХАУ-ын хүмүүн төрөлхтөний нүдээр бодож сэтгэж, хүний гараар бүтээгдсэн гайхамшигт Zhangjiaje рүү аялах эрхээр шагнуулж, аялалын сэтгэгдэлээ бидэнтэй хуваалцаж байна.  

Nano International

Зураг 1. Бүхнээс түрүүнд НАНО-гийн залуус аялалаа эхлүүллээ

Холливуудын найруулагч Жэймс Камерон Аватар киног бүтээсэн ер бусын гариг ертөнцийн үзэсгэлэнт байгалийн газарлуу Нано Интернэйшнл компанийн ажилчид 5 өдөр 4 шөнийн аялалдаа Улаанбаатар хотын Чингис Хаан олон улсын нисэх буудал дээрээс амжилттай аялалаа эхлүүллээ.

Аялалын багын гишүүд маань Улаанбаатар – Бээжин – Жанжиажэ хэмээх байгалийн өвөрмөц тогтоцтой дэлхийн хамгийн том ойн хүрээлэнгүүдийн нэгд тооцогддог ойн паркад хүрч хамгийн урт, хамгийн өндөр баригдсан агуу том гранд канионы хавцлын дунд орших шилэн гүүрээр аялан зүрх зоригоо шалгаж, тэнгэрийн багана гэгддэг Халалуяа уул зэрэг үзэсгэлэнт газруудтай танилцлаа.

Nano International

Зураг 2 Жанжиажэ муж Шилэн гүүр

Nano International

Зураг 3 Жанжиажэ муж Халалуяа уул

Nano International

Зураг 4 “Жанжиажэ муж Тэнгэрийн хаалга

 

Nano International

Зураг 5 Жанжиажэ муж Тэнгэрийн хаалга рүү гарах үед

Аялалын хамгийн сонирхолтой хэсэг болох Нано-лаг залуус 1500 метрийн өндөрт гарж явна. Хувьтай хүмүүс хур борооноор хамтдаа хөгжилдөн алхаж байгалийн өвөрмөц тогтоцтой Тэнгэрийн хаалгыг үзчихээд буцахдаа 99 нугачаат замыг туулсан гэсэн шүү.

Nano International

Зураг 6 Жанжиажэ муж Тэнгэрийн хаалга”

Агуулахын ахлах менежер Л.Солонго-н сэтгэгдлээс: Сайн байцгаана уу, Хятадын Жанжиажиэ мужийн Тэнгэрийн хаалга аяллаар яваад ирсэн тухай өөрийн сэтгэгдлээ хуваалцах болсондоо баяртай байна.Бид Улаанбаатараас Бээжин хүртэл агаараар аялан Бээжингээс Жанжиажиэ рүү галт тэргээр явсаар аялал маань эхэлсэн. Байгалийн өвөрмөц тогтоцтой, үзэсгэлэнтэй, дэлхийн хамгийн том ойн хүрээлэнгүүдийн нэгд тооцогддог ойн паркаар бүтэн өдөр буюу 7-19цаг хүртэл зугаалж, хэдий хугацаа өнгөрснийг ч мэдэх чөлөөгүй аялж өнгөрөөлөө. Мөн дэлхийн гайхамшиг шилэн гүүр, тэнгэрийн хаалгыг үзсэн. Шилэн гүүр их айдастай санагдаж байсан хэдий ч бороотой манан ихтэй байсан тул газраас 400-гаад метрийн өндөрт баригдсан гүүрнээс доошоо юу байгаа нь харагдаагүй тул айдас маань арайхийн алга болсон.Тэнгэрийн хаалга мөн л гайхамшиг санагдсан учир нь газраас 1300км-н өндөрт өөрийн өвөрмөц тогтцоороо хаалга мэт цоорхой гарган тогтсон нь тэнгэрээс ямар нэгэн зүйлийг илгээх мэт л санагдаж байлаа. Би өөрийн эх нутгаа хамгийн сайхан үзэсгэлэнтэй нутаг гэж байнга бодож явдаг хэдий ч дэлхийн бас нэгэн гайхамшгийг биширч, барьж үзсэндээ маш их баяртай сэтгэл тэнүүн аяллаа. Дэлхий ямар агуу уужим, үзэх зүйл их байна даа гэж бодогдож явлаа. Биднийг гайхалтай аяллаар урамшуулан цааш ажиллах урам зориг, эрч хүчийг өгсөн компанийнхаа удирдлагууд болон нийт ажилчиддаа чин сэтгэлээсээ баярласнаа илэрхийлье. Бид Тэнгэрээр аялан тэнгэрийн хүмүүс болоод ирсэн дээ. Маш их баярлалаа.

Nano International

Зураг 7 Жанжиажэ муж Тэнгэрийн хаалга”

Nano International

Зураг 8 Жанжиажэ муж Ойн хүрээлэн

Худалдааны төлөөлөгч М.Гантөрийн сэтгэгдлээс: Юуны өмнө компанийн удирдагуудтай баярлалаа гэдгээ дахин дахин хэлье. Таван өдрийн турш сонирхолтой зүйлсийг үзэж, тухайн улсын соёлоос суралцсан үр өгөөжтэй аялал болж өнгөрлөө. Жанжиажэ мужийн шилэн гүүр аялалын хамгийн гоё хэсэг нь байлаа.

Nano International

Зураг 9 Жанжиажэ муж Шилэн гүүр

Тооцооны нягтлан бодогч Ц.Ган-Эрдэнийн сэтгэгдлээс: Аяллын эхний өдөр бид дэлхийн хамгийн урт буюу 300 м өндөр шилэн гүүрэн дээр гарч айдас болоод басхүү нэгэн сонирхолтой мэдрэмжийг мэдэрсэн. Үүний дараа дэлхийн хамгийн өндөр шилэн лифт буюу Байлун цахилгаан шат байдаг бөгөөд 326 метр өндөрт гарахад ердөө хоёрхон минут шаардсан юм. Тэрхүү өндөрт гарснаар Халалуяа уулыг үзэх боломж бүрдсэн. Дэлхийн олон орны кино сонирхогчдын хувьд тус газар хэдийнээ танил байсан бөгөөд учир нь тус газарт Аватар киноны зураг авалт хийгдсэн. Бүтэц, хэлбэр нь огцом өндөр байгалийн дахин давтагдашгүй гайхамшигтай тогтоцтой байсан. Бидний хувьд тус газрыг өөрийн нүдээр харах нь үнэхээр гайхалтай байсан. Дараа нь бид далайн түвшнээс дээш алдарт 1500 м өндөрт оршдог Тэнгэрийн хаалгыг зорьсон. Тэнгэрийн хаалга руу хүрэхийн тулд агаарын дүүжин гүүрэн замыг ашигласан нь үүлэн дээр байгаа мэт сэтгэгдэл төрүүлсэн. Биднийг тэрхүү өндөрт гарахад салхитай байсан учраас ямар ч манангүй байсан. Нэг ёсондоо энэ нь маш азтай тохиолдол бөгөөд зарим үед манан ихтэй байдгаас болж байгалийн үзэсгэлэнт газрыг олон жуулчид харж чадалгүй буцдаг гэсэн. Харин бид доош уруудахдаа маш огцом 99 нугачаат замаар буусан эвгүй л байсан. Тэнд байгалийн өвөрмөц тогтож бүрэлдэхээс гадна хүний гараар бүтээж болохуйц бүхий л гайхамшиг нэгэн дор цогцолж чадсан байсан.

Nano International

Зураг 10 Жанжиажэ муж Шилэн гүүр-с буусны дараа

Nano International

Зураг 11 Жанжиажэ муж “Цайны дэлгүүр”

Бүгд Найрамдах Хятад Ард улс цайны соёлоо дэлхийд түгээн дэлгэрүүлсэн бүтээлч ард түмэн билээ. Аялалын багийн гишүүд маань 5000 жилийн түүх уламжлалтай цайны гарал үүсэл, цай уух соёлын талаар танилцаж байна.

Nano International

Зураг 12 Жанжиажэ муж “Худалдааны гудамж”

Аялалын багын 5 гишүүд маань БНХАУ-н Жанжиажэ мужаар аялсан өдрүүд нь өндрөөс 99 нугачаат замыг туулж, Тэнгэрийн хаалга уулынхаа оргилд гарч хаданд бэхэлсэн шилэн гүүрээр алхаж айдсаа даван, аватар киноны Пандора гаригийг илэрхийлэгч жаахан л хөдөлгөвөл уначихвий гэмээр зорчихсон мэт хадан уулсын дундуур алхаж  гайхалтай аялал болж өнгөрснийг дуулгахад таатай байна. Амьдралдаа хэзээ ч мартагдашгүй дурсамж үлдээх боломжийг олгосон Нано Интернэйшнл компанийхаа удирдлагууд болон нийт ажилчиддаа чин сэтгэлээсээ баярласнаа илэрхийллээ. 

www.nanointernational.mn