“Холимог арьс”-нд зориулсан арьс арчилгааны зөвлөмж
Таны арьс холимог шинж чанартай юу? Зарим хэсэг тослогтож гялтганадаг бол, зарим хэсэг нь хуурайшиж эмзэгшсэн 2 төрлийн арьсны онцлогтой энэхүү арьстай хүмүүс олон байдаг. Тэгвэл холимог арьсыг хэрхэн арчлах талаар зөвлөмжийг хүргэж байна.
Арьсны хэв шинж: Т-зоне буюу дух, хамар, эрүү хэсэг тослогтож, хацар хэсэг хуурайшиж байвал та холимог арьстай. Холимог арьсанд тусгайлан бүтээсэн гоо сайхны бүтээгдэхүүнийг хэрэглэх шаардлагатай.
Би үргэлж холимог арьстай байх уу? Холимог арьс залуу хүмүүст ихэнхидээ тохиолддог. Хүний бие нас ахих тусам арьсны чийгшил багасч, хуурайшдаг.
Холимог арьсанд баримтлах ганц зүйл байдаг. Энэ бол “арьсны балансыг тэнцвэржүүлэх” юм.
1-р алхам. Цэвэрлэгээ
Хэрвээ та холимог арьстай бол өдөрт хоёроос илүү /өглөө, орой/ нүүрээ усаар цэвэрлэх шаардлагагүй. Арьсны онцлогт тохирсон бүтээгдэхүүнийг хэрэглэх нь Т-зоне хэсгийн тосыг гүн цэвэрлэж, хацар орчмыг нэмж хуурайшуулахгүйгээр арьсны балансыг тэнцвэржүүлэхэд туслана.
Зөөлөн найрлагатай хөөсөн цэвэрлэгч болон гелин угаагчийг өдөр тутамдаа хэрэглээрэй. Hydra IQ технологи буюу гүн чийгшүүлэх үйлчилгээтэй учраас усаар угаасны дараа ч арьсанд хуурай мэдрэмж төрүүлэхгүй.
Нүүрээ угааж цэвэрлэсний дараагаар “тоник” хөвөнд шингээж арьсны дээш чигийн дагуу арчих ба тослог хэсгээр илүү сайтар цэвэрлээрэй. Тоник нь арьсыг тань сайтар цэвэрлэхээс гадна чийгшүүлэх үүрэгтэй.
2-р алхам. Арчилгаа
Тос түрхсний дараа зарим хэсэг илүү тослогтож, батга гарах магадлалтай учраас заримдаа тос түрхэлгүй орхидог уу? Тэгвэл энэ нь буруу бөгөөд арьсаа гэмтээж буй нэг шалтгаан болдог. Харин холимог арьсны онцлогт тохирсон усан суурьтай тосыг түрхэж заншаарай. Арьсны байгалийн чийгшилийн тэнцвэртэй байдлыг хадгалж өгөх ба арьсанд шаардалагатай Бадамлянхуа цэцгийн ханд болон олон төрлийн амин дэмүүд агуулсан байдаг.
Шөнийн тосыг ч мөн мартаж болохгүй! Учир нь арьсыг амарч байх үед нөхөн төлжүүлэх үйлчилгээ үзүүлдэг учраас дух, хамар, эрүү хэсэгтээ нимгэн түрхэж хэрэглэнэ.
3-р алхам. Тусгай арчилгаа
Долоо хоногт 1-2 удаа үхэжсэн арьсыг гуужуулж, шинэ толигор арьсыг гаргаж байгаарай. Ялангуяа тослогтох хандлагатай хэсэгт илүү анхаарлаа хандуулаарай. Холимог арьсанд санал болгох нэгэн зөвлөмж бол халуун ууранд арьсны нүхийг тэлж, тослог булчирхайг ялгаруулах. Үүний дараа арьсаа сайтар чийгшүүлэх хэрэгтэй шүү.
Өвлийн улиралд Холимог арьсыг хэрхэн арчилах вэ?
Хүйтэн агаар, болон гэр доторх халаалтаас үүдэж арьс энэ улиралд илүү хуурайшдаг учраас арьсыг үргэлж чийгшүүлэх хэрэгтэй.
Зуны улиралд Холимог арьсыг хэрхэн арчилах вэ?
Халуун зун таны арьсанд илүү арчилгаа шаардлагатай болох учраас арьсаа амраах, сэргээх зорилгоор салоноор үйлчлүүлж, нарны тосыг түрхэхээ мартаж болохгүй.
Нүүр будалтанд анхаарах зүйлс:
Сүүлийн үед арьсны онцлогт тохирсон суурь крем, base/primer гарсан тул өөрийн арьсны онцлогт тохирох бүтээгдэхүүнийг сонгох боломжтой болсон. Арьсыг тань гялалзуулахгүй бас хэт хуурайшуулахгүй өөрт тохирсон суурь кремийг сонгоод хуурай нунтаг пудрээр тослог /дух, хамар, эрүү/ хэсэгтээ хөнгөн багсаар дарж өгөөрэй. Өдрийн турш дөнгөж саяхан будсан мэт харагдах бөгөөд дахиж арьс тань гялайхгүй!
Германы Байрсдорф компаний Nivea брэндийн “Холимог арьс”-нд зориулсан иж бүрдлийг танд санал болгож байна.
Арьс арчилгааны шилдэг техник технологи “Hydra IQ” арьсыг гүн чийгшүүлэгч иж бүрдэл нь найрлагандаа Бадамлянхуа цэцгийн ханд болон арьсанд шаардлагатай амин дэмийг агуулсан.
Та дээрх иж бүрдлийг УИД 1-р давхарт байрлах нэрийн лангуунаас худалдан авах боломжтой. Мөн “Шинэ жилийн баяр”-ыг тохиолдуулан бүх бүтээгдэхүүндээ -15% хямдралтайг дуулгахад таатай байна.
Бүтээгдэхүүний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Nivea Mongolia хуудаснаас аваарай.
Nivea Loves You!