Site Logo Site Logo

Монголын анхны 1,500,000₮ шагналтай LIVE уралдаан


Цахим ертөнцөөс бид өдөр тутмын мэдээллийг цаг тухай бүрт нь авч, өөрийн байр суурь, үзэл бодлоо илэрхийлснээр бидний салшгүй нэг хэрэглээ болсон билээ.

Nano International

Заримдаа сошиал ертөнц хэт сөрөг мэдээллээр дүүрч, хаа сайгүй бухимдсан сэтгэгдэл постууд харагдаж байна. Тэгвэл Nivea брэндийн зүгээс энэхүү уур амьсгалыг дулаацуулах, эерэг давалгааг бий болгож #NIVEALOVESYOU кампанит ажлыг эхлүүлж хэрэглэгчдийг нэгэн зүйлд уриалахаар бэлджээ. Энэ нь Монголын анхны Facebook Live уралдаан юм.

“Liveуралдаан гэхээр хаана, юу ярих билээ хэмээн гайхаж байна уу?

Facebook орчинд эерэг орчинг хамтдаа бүрдүүлэхэд та ердөө 1минут хугацаанд “Live” хийж өөрийн хайртай гэр бүл, үнэнч найз нөхөд, хайртай залуу бүсгүйгээ, өхөөрдөм бяцхан үрсдээ сэтгэлийн үгээ илэрхийлж, шинэ жилийн баярын мэндийг ч дамжуулж болно шүү дээ. Магадгүй өнөөдөр танд тусласан үл таних нэгэнд ч талархлын үгсээ хэлэхийг уриалж байгаа юм. Ингэснээр сайхан үгс хэлж байгаа танд, үзэж бас сонсож байгаа нэгэнд ч сэтгэл догдлом мэдрэмжийг хамтдаа бүтээх боломжийг олгож байна.

Ингэснээрээ та зөвхөн сошиал ертөнцөд эерэг уур амьсгал бүрдүүлэхээс гадна 1,500,000₮-ний шагналын сангийн эзэн болох боломжтой юм.

Хамгийн шилдэг өндөр хандалттай “live”-ийн эзэн 1,000,000₮ мөнгөн шагналын эзэн болно. Магадгүй та минийх хамгийн өндөр хандалт авч чадахгүй хэмээн хойш суух хэрэггүй. Учир нь бүх оролцсон оролцогчдын дундаас санамсаргүй аргаар азтан шалгаруулж Nivea брэндийн 50,000₮ эрхийн бичиг 10 хүнд гардуулна.

“Live“ уралдаанд хэрхэн оролцох вэ?

Nano International2017/12/16-12/17-ны амралтын өдрүүдэд өөрийн идэвхитэй ашигладаг Facebook-ээр 1 минутын хугацаанд Live хийж өөрийн хайртай хүмүүстээ сэтгэгдэл, талархлын үгс, мэндчилгээ хэлнэ. Тэмцээнд оролцож буйгаа илэрхийлэн #NiveaLovesYou гэх хаштаг заавал ашиглана.

Nano International

Мөн Nivea Mongolia хуудас дээрх уралдааны постны дор өөрийн Facebook Live-ийн линк холбоосыг коммент хэсэгт байршуулна. Ингэснээр та азтан болох боломжтой юм.

Шилдэг оролцогч болон азтанг 2017/12/18-ны өдөр шалгаруулна!

Nano InternationalДэлгэрэнгүй мэдээллийг Nivea Mongolia хуудаснаас аваарай!