Site Logo Site Logo

Perfetti Van Melle


1900 он - Изак Ван Мелле нь өвөөгийнхөө 60 жилийн өмнө Нидерланд улсын Брескенс тосгонд байгуулсан нарийн боовны дэлгүүрийг амттаны бизнес рүү шилжүүлсэн. 1932 он - Ах дүү Майкл болон Пьер Ван Мелле нь ирисэн чихэр  үйлдвэрлэх технологид суралцаж Фрут-телла чихэр мэндэллээ. Энэхүү технологидоо гаа нэмж чихэр үйлдвэрлэсэн нь дараагаар Ментос нэртэй болсон. 1946 он – Ах дүү Амброжо, Ижидио нар Италийн Милан хотын дэргэд байрлах Лайнате тосгонд Долфисио Ломбардо нэртэй чихэр, амттан үйлдвэрлэл эхэлсэн. 1970 онд нэрээ Перфетти хэмээн өөрчилсөн.

1950 он – Италид Перфетти анхны “Бруклин” нэртэй бохь үйлдвэрлэсэн. Одоо хэр нь “Бруклин” бохь Италидаа алдартай. 1958 он – Энрик Бернат Чупа чупс иштэй чихрийг үйлдвэрлэж эхэлсэн. 1960 он – Фрут-телла, Ментос чихрийг ролл савлагаа борлуулалтын амжилтад хүрсэн.  1976 он – 6-р сард Нидерландын телевизээр анхны Ментос чихрийн  сурталчилгаа цацагдлаа. 1994 он – Чупа чупс Сминт гаа үйлдвэрлэж эхэллээ. 2001 он – “Перфетти”, “Ван мелле” компаниуд нэгдэж дэлхийн 3 дахь чихэр, амттан үйлдвэрлэгч хүчирхэг компани болсон. 2006 он – “Перфетти Ван Мелле” Испани гаралтай гэр бүлийн Чупа чупс, Сминт үйлдвэрлэгч группыг өөртөө нэгтгэсэн. 2002-2013 он - “Перфетти Ван Мелле” нь Ази, Европд үйл ажиллагаагаа тэлж, Орос, Шри Ланка, Хятад, Вьетнам, Бангладеш, Энэтхэг улсуудад үйлдвэрүүдээ нээсэн. 2014 он – Африк тивд үйл ажиллагаагаа тэлж, Нигери улсад үйлдвэрээ байгууллаа.