GlaxoSmithKline


Английн Лондон хотод төвтэй үндэстэн дамнасан GSK компани нь эм, вакцин болон хэрэглэгчийн эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг томоохон корпораци юм. GSK компани нь 1830 онд үүсгэн байгуулагдсан ба 1981 онд Aquafresh брэндийг эзэмшдэг Beecham групптэй нэгдснээр хэрэглэгчийн эрүүл мэндийн бүтээгдэхүүний зах зээлд томоохон байр суурь эзлэх болсон юм. 2015 оныг хүртэл эмийн бизнесээр дэлхийн зах зээлд 6-р байрт жагсаж байсан тус компани 2016 онд Новартис компанитай нэгдснээр 2-рт жагсах болсон ажээ.


2016 оны 8-р сарын байдлаар GSK компанийн зах зээлийн үнэлгээ 107 тэрбум долларт хүрсэн төдийгүй, GSK компанийн бүтээгдэхүүнүүд дэлхийн дэлхийн 100 гаруй улс оронд дистрибютер борлуулалтын сүлжээгээ түгээсэн ба жилийн 23.9 тэрбум долларын   орлоготой ажилладаг аж. Ингэснээр GSK компани дэлхийн хоёр дахь хамгийн том эм, вакцин болон хэрэглэгчийн эрүүл мэндийн бүтээгдэхүүний бизнес болсон юм.